КАСКАП-ын төгсөгчид 09 сарын уулзалтаа амжилттай зохион байгууллаа
КАС-ийн Олон нийтийн нөлөөллийн хөтөлбөрийн төгсөгчид Японы JICA байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих төслийн удирдагч ноён Хисао Чиба-тай уулзаж, мэдээлэл солилцлоо. Тэрбээр Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих чиглэлээр ажиллаж буй цөөн экспертүүдийн нэг юм.
Тэрбээр хөтөлбөрийн төгсөгчдөд Олон улс дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих арга зам, хамтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн юм.
Зочин илтгэгч маань ихэнх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийгөө бие мах бодын хувьд асуудалтай гэж боддог ч, үнэн хэрэг дээр үүнээс илүү том асуудал байдгыг тэр бүр анзаардаггүй, тэр зүйл нь хөгжилд хүрэх бодит саад тотгор юм. Тэр бол "сэтгэхүйн траума" юм гэжээ. Мөн ихэнх тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс айдастайгаа нүүр тулахаас эмээж оролдлого хийхгүйгээр шантрах, нийгмийн оролцооноос болон өөрт байгаа боломжуудаа ашиглахаас татгалздаг нь жинхэнэ утгаараа бэрхшээл юм гэдгийг онцолжээ.
Илтгэлийнхээ төсгөлд тэрбээр КАСКАП хөтөлбөрийн төгсөгчдөд хандан энэхүү хөтөлбөрт зориг гарган оролцож, өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх үйлст шамдан байгаад баяр хүргэсэн юм.
Түүнчлэн КАСКАП хөтөлбөр нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө бодитоор үлэмж хэмжээний эерэг нөлөөлөл үзүүлж байгааг Монгол дахь бусад Олон улсын байгууллагууд болон энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн талархлыг хүлээж байгааг цохон тэмдэглэсэн нь бидэнд урам өглөө.
КАСКАП хөтөлбөрийн төгсөгчид сэдэв болон зочин илтгэлээ сонгож, зохион байгуулалтыг ханган явуулснаар энэ удаагийн уулзалтын онцлог байлаа. Мөн тэд КАС-ийн суурин төлөөлөгч Виктор Франктай цаашид КАС болон КАСКАП хөтөлбөрийн төгсөгчдийн хоорондох хамтын ажиллагааны талаар хэлэлцээ.
сэдвүүд
Энэ цувралын талаар
Конрад Аденауерын нэрэмжит буяны байгууллага, мөн түүний сургалтын төвүүд ба гадаад офисууд нь төрөл бүрийн сэдвээр жил бүр хэдэн мянган Арга хэмжээ зохион байгуулан явуулдаг. Сонгон авсан бага хурлууд, үйл явдлууд ба симпозиумуудын тухай бид цаг алдалгүй www.kas.de хуудсанд мэдээлнэ.
Агуулгын товч тоймын хажуугаар та бүхэн энд бас зураг, илтгэлүүдийн гар бичмэл, видео ба аудио бичлэг гэх мэт нэмэлт материалуудыг олох болно.