Asset Publisher

Дан нийтлэл

Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжүүлэлтийг сайжруулах тухай хууль

Xуулийн орчуулга

XБНГУ-д Нийгмийн сүлжээнд хууль хэрэгжүүлэлтийг сайжруулах (Цахим орчинд хууль хэрэгжүүлэх тухай хууль – СүлжээХХ) тухай хууль 2017 оны 10 сарын 1 өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Asset Publisher

эзлэх хувь

Хуулийн зорилго нь үзэн ядалтын гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх, худал мэдээ түгээлт болон бусад контенттэй нийгмийн сүлжээний талбарт илүү үр дүнтэй тэмцэхэд оршино. Үүнд жишээ нь гутаан доромжлох, цуу тараах, гүтгэх, олон нийтийг гэмт хэрэгт уриалах, яс үндэстэнг дайсагнуулах, хүчирхийллийг сурталчлах, заналхийлэх үйлдлүүд багтана. Хэрэглэгчдийн гомдлуудыг, ялангуяа үзэн ядалтын гэмт хэрэг, бусад эрүүгийн хариуцлага хүлээлгэх контентийн тухай санал хүсэлтүүдийг илүү шуурхай, цогцоор нь шийдвэрлэхийг нийгмийн сүлжээ эрхлэгчдэд даалгаж, СүлжээХХ хуулиар нийгмийн сүлжээний тохирлын дүрмүүдийг нэвтрүүлсэн болно.

 

Үүнд тухайн нийгмийн сүлжээ нь үзэн ядалтын гэмт хэрэг, бусад эрүүгийн хариуцлага хүлээлгэх контентэд хэрхэн хандаж байгааг тайлагнах хуулийн үүрэг, гомдлуудыг үр дүнтэй зохицуулах удирдлагын зохион байгуулалт, Герман улсад оршин суух гомдол хүлээн авагчийг томилох заалтууд багтана. Энэхүү үүргүүдийг зөрчсөн тохиолдолд аж ахуйн нэгж, хяналт тавих үүрэгтэй албан тушаалтныг торгож болно. Үүнээс гадна нийгмийн сүлжээнд хүний эрхийг зөрчсний улмаас хохирсон иргэдэд шүүхийн шийдвэрийг үндэслэн эрх зөрчигчдийн бүртгэлийн мэдээллийг сүлжээ эрхлэгчээс авах боломж олгосон юм.

Asset Publisher

холбоо барих хүн

Ганзаяа Сэнгээ

Ganzaya Sengee bild

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ

zaya.sengee@kas.de +976 11 31 91 35/36 +976 11 31 91 37

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher