Asset Publisher

Einzeltitel

Төв Азийн гео-эдийн засаг: Их гүрнүүд болон бүс нутгийн улсууд

Бодлогын судалгаа

Энэхүү судалгааны зорилго их гүрнүүд болон Төв Азийн бүс нутаг дахь улс орнуудын гео-эдийн засаг, стратеги, мөн хоорондоо ямар нөөц баялгийн төлөө өрсөлддөг талаар дүн шинжилгээ хийхэд оршино.

Asset Publisher

ЗХУ задран унаснаар Төв Азид байгалийн баялаг ихтэй, чөлөөт зах зээлд шилжиж буй улс орнууд тодрон гарч ирсэн. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт болон тусламжийн хөтөлбөрүүд Казахстан, Узбекистан, Туркменистан, Киргизстан болон Тажикистан Улсыг чиглэх болсон нь их гүрнүүдийн байгалийн баялаг, эрчим хүчний бодлогын нэг хэсэг байв. Тун удалгүй Төв Азийн таван улс дэлхийн тавцанд эзлэх байр сууриа бэxжүүлж, цаашид хөгжих өндөр нөхцөл боломжтойгоо харуулж чадсан. Тэгсэн хэдий ч дэлхийн зах зээлд байр сууриа олж хүчирхэг тоглогч болохын тулд эдгээр улсууд олон төрлийн сорилттой нүүр тулж буй.

1970 онд Их Британийн эрдэмтэн Сюзан Стрэнж улс орнууд эдийн засгийн нөөц чадамж, арга хэрэгслүүдээ хэрхэн ашиглаж үндэсний ашиг сонирхлоо хамгаалдаг, цаашлаад геополитикийн хувьд давуу тал үүсгэдэг талаар нэгэн онол боловсруулсан нь гео-эдийн засгийн онол юм. Аливаа улсын гадаад эдийн засгийн бодлого, зорилго, мөн ашиг сонирхол хааш чиглэж байгааг бүтэн зургаар харахад энэхүү онолыг голчлон ашигладаг.

Энэхүү судалгаа нь их гүрнүүд болон Төв Азийн бүс нутаг дахь улс орнуудын гео-эдийн засаг, стратеги, мөн хоорондоо ямар нөөц баялгийн төлөө өрсөлддөг талаар дүн шинжилгээ хийхэд оршино. Мөн гео-эдийн засгийн онолын аргазүй, загварыг ашиглан Төв Азийн талаарх Монгол дахь анхны судалгаа болж буй гэдгээрээ онцлогтой. Судалгаа дараах гурван бүлгээс бүрдэнэ. Үүнд:

  • Нэгдүгээр бүлэг. Гео-эдийн засгийн онол
  • Хоёрдугаар бүлэг. Их гүрнүүдийн бодлого ба Төв Ази дахь бүс нутгийн тоглогчид
  1. Америкийн Нэгдсэн Улсын гео-эдийн засгийн бодлого ба Төв Ази дахь үйл ажиллагаа
  2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гео-эдийн засгийн бодлого ба Төв Ази дахь үйл ажиллагаа
  3. Оросын Холбооны Улсын гео-эдийн засгийн бодлого ба Төв Ази дахь үйл ажиллагаа
  4. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын гео-эдийн засгийн бодлого ба Төв Ази дахь үйл ажиллагаа
  5. Бүгд Найрамдах Турк Улсын гео-эдийн засгийн бодлого ба Төв Ази дахь үйл ажиллагаа
  6. Япон Улсын гео-эдийн засгийн бодлого ба Төв Ази дахь үйл ажиллагаа
  7. Европын Холбооны гео-эдийн засгийн бодлого ба Төв Ази дахь үйл ажиллагаа
  • Гуравдугаар бүлэг. Төв Ази дахь хөрөнгө оруулалт, үндэстэн дамнасан корпорацууд болон төрийн өмчийн үйлдвэрүүд

Уг бодлогын судалгааг Аюулгүй байдал судлалын хүрээлэн ба Монгол дахь Конрад-Аденауэр-сангийн хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэв. Төслийн багт Др. Н.Доржсүрэн, Др. Ч.Сумъяа болон С.Наранзул, П.Нямбаяр, Ц.Мөнхбаяр, Б.Бямбаханд, Н.Отгонтамир нарын туршлагатай судлаачид ажилласан бөгөөд төслийн туслахаар Телма Диври ажиллалаа.

Жич: Энэxүү судалгааг зөвxөн англи xэл дээр гүйцэтгэсэн болно.

эзлэх хувь

Asset Publisher

холбоо барих хүн

Адъяасүрэн Жамъяндагва

Adiyasuren Jamiyandagva kas

Төслийн менежэр

adiyasuren.jamiyandagva@kas.de +976 11 31 91 35

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher