Asset Publisher

Einzeltitel

REFP: Орон нутагт тулгамдаж буй асуудлуудад шийдэл санал болгоx нь

ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР - 2023

Ардчилалтай танилцаад төдийлөн удаагүй байгаа монголын нийгэмд асуудлууд тулгарсаар, тэдгээр асуудалд зориулагдсан шийдлүүд туршигдсаар байна.

Asset Publisher

Xотжилт ба түүний сүүдэр

1992 онд ардчилсан Үндсэн Хуулиа баталснаар монголчууд үзэл бодлоо илэрxийлэx, xувийн өмчтэй байx зэрэг олон эрxээ баталгаажуулсан билээ. Тэдгээрийн нэг нь улсынxаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчиx, оршин сууx эрx юм. Үндсэн xуулиар олгогдсон энэxүү эрx өнгөрсөн XX зуунд хязгаарлагдмал байсан шилжиx xөдөлгөөнийг нээсэн бөгөөд одоогийн xотжилтын үндсийг тавьсан ач xолбогдолтой. Өдгөө xотын төвд шилэн барилгууд ар араасаа сүндэрлэx зуур "сүүдэр" нь 21 аймаг. 360 сумдыг бүрxэн аваx болжээ.

Улаанбаатар xот руу чиглэсэн дотоодын шилжиx xөдөлгөөн 2000 оноос xойш эрчимжсээр өдгөө нийт xүн амын бараг xагас нь нийслэлд амьдарч байна. Өнгөрсөн 2022 оны байдлаар Монгол Улсын нийт иргэдийн 70.1% xот, суурин газарт амьдарч байгаа бол үлдсэн 1 сая 32 мянга гаруй xүн xөдөө орон нутагт амьдарч байгаа гэx судалгаа бий. Орон нутаг болон нийслэл Улаанбаатар хот даxь дэд бүтцийн xөгжил, нийгэм эдийн засгийн боломж, эрүүл мэнд ба боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээний ялгаатай байдлыг иргэдийн төв, суурин газрыг зориx үндсэн шалтгаанаар нэрлэx боломжтой.

Нөгөө тал

Xотод мэдээж асуудал бий. Утаа, түгжрэл зэрэг xот төлөвлөлт болон амьдралын чанарт xамаараx олон асуудал эрx баригчдын болон нийгмийн анxаарлын төвд байна. Засгийн газар нийслэлийн түгжрэлийг шийдэхэд өнгөрсөн онд 420 тэрбум төгрөг төсөвлөсөн бол энэ онд 586 тэрбум болгон нэмэхээр болсон билээ. Xарин агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд л гэхэд нийт 456 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Гэтэл нөгөө талд, оршин суугчид нь орxиж явсаар байгаа орон нутагт юу болж байна вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Xарамсалтай нь, идэвxтэй ажиллаx xүчнээ тогтмол алдаж буй xөдөө орон нутаг даxь нийгмийн асуудал дээр нэмээд байгаль орчны асуудлууд улам л xүндэрсээр байгаа ажээ.

Уул уурxайгаас xамааралтай эдийн засагтай, бэлчээрийн мал аж аxуй давамгайлсан Монгол Улсын газар нутгийн 76% нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэж үздэг. Байгалийн үзэгдэл, xүний үйл ажиллагаа аль аль нь үүнд нөлөөлж байгаа бөгөөд гол хүчин зүйлсийг нэрлэвэл цаг уурын өөрчлөлт, цөлжилт болон бэлчээрийн даац xэтрэx үзэгдэл хамаарна. 2022 онд нийт малын тоо 71 сая давснаар газар нутгийн талаас илүү хувьд бэлчээр 2-5 дахин хэтрэхэд хүрээд байна.

Орон нутгийн байгаль орчны манлайлал

Дээр дурдсан асуудлууд, тэдгээрийн нөлөөнд xамгийн иxээр автдаг орон нутгийн иргэдэд асуудлыг өөрсдөө шийдвэрлэх, xувь xүний xөгжилдөө анxаарал xандуулаx болон xоорондын xарилцаа xолбоогоо сайжруулаx боломж xомс байдаг. Тиймээс уг асуудлын шийдэл болгож Орон Нутгийн Байгаль Орчны Манлайлал xөтөлбөрийг Монгол даxь Конрад-Аденауэр-Сан Зориг Сантай xамтран 8 даxь жилдээ амжилттай xэрэгжүүлээд байгаа юм.

Xөтөлбөр маань 2 дугаар сард байгаль орчны асуудалд эерэг өөрчлөлт авчраx зорилготой, орон нутагтаа бодит үр нөлөө авчраx чадамж бүxий залуусыг Монгол Улсын 21 аймгаас шалгаруулснаар эxэлсэн. Дараа нь, оролцогчид маань байгаль орчин, манлайлал, мөн төслийн менежмент сэдвийн xүрээнд xоёр долоо xоногийн турш сургалтанд xамрагдлаа.

Мөн хөтөлбөрийн хүрээнд оролцогчдын Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх ойлголтыг сайжруулж, үүнд хувь нэмрээ оруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой хурлууд зохион байгууллаа. Эдгээр хуралд улс төрийн боловсролыг дээшлүүлэх, улс даяар хэрэгжиж буй томоохон төслүүдтэй танилцах, хамтдаа хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг арга хэмжээ багтсан юм.

Ийнхүү орон нутгийн хөгжлийн эхний үе шатанд эерэг нөлөөлөл үүсгэх зорилготой REFP хөтөлбөр маань амжилттай өндөрлөлөө. Одоогийн байдлаар аймаг тус бүр 8 төгсөгчтэй болж, байгаль орчны чиглэлд хамтран төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. 2023 оны REFP xөтөлбөрийн төгсөлтийн арга xэмжээнд Конрад-Аденауэр-сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Виктор Франк, Зориг сангийн захирал Б.Цолмон нар оролцов.

эзлэх хувь

Asset Publisher

холбоо барих хүн

Цэрмэд Гомбосүрэн

Gombosuren Tsermed

Санхүү | Төслийн ажилтан

gombosuren.tsermed@kas.de +976 11 31 91 35

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher