Хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдийн хараат бус байдлыг хангах чиглэлээр тусгайлсан хууль байхгүйгээс тэдний эрх ашиг зөрчигдөх явдал түгээмэл байна.
Сэтгүүлчийн эрх зүйн байдлыг сайжруулах зорилгоор Конрад-Аденауэр-Сангийн дэмжлэгтэйгээр энэхүү судалгааг КАС-ийн 2018 оны сэтгүүл зүйн хөтөлбөрийн төгсөгчдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан “PiKAS” сэтгүүл зүйн медиа багийн сэтгүүлч, хуульчдаас бүрдсэн баг, хамт олон хамтран боловсруулсныг танилцуулж байна.