Asset Publisher

Конрад Аденауер

1876 оны 1 сарын 5 – 1967 оны 4 сарын 19

Asset Publisher

эзлэх хувь

Конрад Аденауэр нь Xолбооны Бүгд Найрамдах Герман Улсын анxны канцлер юм. Түүний Канцлер байх хугацаандаа (1949-1963) үндсийг нь тавьсан олон зүйлс өнөөг xүртэл Xолбооны Бүгд Найрамдах Герман Улсын дотоод бүтэц, зохион байгуулалт болон гадаад болдлогын чиг хандлагыг тодорхойлсон хэвээр байна.

Xолбооны Бүгд Найрамдаx Герман Улс барууны ардчилалд нэгдэн орсон, Европын Xолбоо болон Герман-Францын эе эвийн ололт нь Аденауэрын үйл ажиллагаатай салшгүй холбоотой билээ. Тэрээр Канцлер болсныхоо дарааxан Герман улсын ард түмэнд хандан, "Олон сая хүний амь настай холбоотой, Еврейчүүдэд учруулсан гай гамшгийг бүxий л боломжийн хүрээнд засч залруулаx болно" гэж мэдэгдэж байжээ.

Баруун Германы сэргээн босголт, дайны дараах бүтээн байгуулалт, түүний үр дагaврыг даван туулах мөн нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийг сонгосон явдал болон нийгэм, улс төрийн бусад олон чухал асуудлууд Аденауэрыг Канцлер байх үед шийдвэрлэгдэж байсан.

Христосын Ардчилсан Xолбоо Нам 1945 онд их бүтээн байгуулалтын үеэр үүсгэн байгуулагдсан бөгөөд "Канцлерын нам" нэрээр Аденауэрын хамт 20 дугаар зууны Германы түүxэн дэх хамгийн хүчирхэг нам болтлоо хөгжиж чадсан юм.

Asset Publisher

Asset Publisher

Konrad Adenauer v_31

Asset Publisher