Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол-Германы харилцаанд оруулсан хувь нэмрийг үнэлж Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Йоханн Фурманныг төрийн дээд „Алтан гадас“ одонгоор шагналаа. ЕТГ-ын дэд дарга Г.Байгалмаа 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрийн ордонд шагналыг гардуулав.
Тус шагнал нь Монгол дахь Конрад-Аденауэр-Сан болон Берлин дэх монголыг хариуцсан хамт олны маань ажлыг өндрөөр үнэлсэн үнэлэмж байлаа хэмээн суурин төлөөлөгч Йоханн Фурманн онцлон тэмдэглэлээ.