Энэ хүрээнд бид 2021.08.22-28-ны хооронд зургаа дахь жилдээ "КАС-ийн Улс Төрийн Залуу Манлайлагчдын Хөтөлбөр"-ийг зохион байгууллаа. Тус хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтын хүрээнд Монгол орны өнцөг булан бүрээс онцгой мэдлэг чадвартай залуучуудыг цаашид улс орныхоо улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, урлаг болон бусад салбарт хариуцлага хүлээх чадвартай боловсон хүчин болох 23 залуусыг шалгаруулж, хүний эрх, засаглал, эдийн засаг, улс төрийн намууд, олон нийтийн ажил, аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг бэхжүүлэх сургалтад хамрууллаа. КАС-ийн Улс Төрийн Залуу Манлайлагчдын Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран оролцсон зохицуулагчид, багш нар мөн оролцогчдодоо баярлалаа.