Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

Улс төрийн сэтгүүл зүйг дэмжин хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монгол Улсад хэвлэл мэдээллийн байгууллагын тоо хэмжээ үргэлж өсөж байгаа үзүүлэлттэй гарч байгаа хэдий ч олон улсын судалгааны байгууллагуудаас хэвлэлийн эрх чөлөө "хангалтгүй" гэсэн үнэлгээтэй байсаар байгаа бөгөөд тулгамдаж буй гол асуудал нь мэргэжлийн сэтгүүл зүйн төлөвшил, хөгжил дутмаг байгаатай холбоотой юм.

Asset Publisher

эзлэх хувь

Herr Zayabataar von der Staatsuniversität der Mongolei und der Leiter der KAS, Johann Fuhrmann, unterzeichnen Kooperationsvertrag.

Монгол дахь Конрад-Аденауэр-Сан нь МУИС-ийн ШУС-тай хамтран мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилтын хүрээнд салбар дундын шинэ хөтөлбөр болох улс төрийн сэтгүүл зүйн магистрын хөтөлбөрийг эхлүүлээд байна.
Тус сургуулийн улс төр судлалын магистрантурт суурилан хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хамтын ажиллагааны гэрээнд 11 дүгээр сарын 14-ний өдөр Конрад-Аденауэр-Cангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн, МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар нар гарын үсэг зурлаа.

КАС нь удаан Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их сургуулиудын түвшинг жагсаасан үзүүлэлтээр улсын их сургуулиудаас хамгийн эхний байрт зүй ёсоор эрэмбэлэгдээд байгаа Монгол Улсын Их Сургуультай уг төслийг хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар МУИС ахисан түвшний сургалтыг сайжруулах, дэмжих чиглэлд анхаарал хандуулж буйгаа илэрхийлж, улс төр судлалын чиглэлээр магистрын түвшинд мэргэших, олон улсын улс төрийн сэтгүүл зүйн чиг хандлагыг баримталж, мэргэжлийн стандарт, ёс зүйг баримтлан ажиллах сэтгүүлч бэлтгэхийг зорьж буйгаа хэлсэн.

Суурин төлөөлөгч Йоханн Фурманн Монгол шиг ардчилсан оронд мэргэжлийн, улс төрийн сэтгүүлзүйг хөгжүүлэх нь чухал” хэмээн онцолсон. Уг хөтөлбөрийн хүрээнд 2019 онд сургалтын төлбөрийн бүтэн тэтгэлгийг таван оюутанд олгож буй бөгөөд тэдэнд батламжийг нь гардуулсан юм.
МУИС, КАС-ийн хамтарсан комиссын шалгаруулалтаар уг хөтөлбөрт шалгарсан оюутнууддаа сурлагын амжилт хүсье.

Asset Publisher

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher