Арга хэмжээний мэдээ
Өнгөрсөн жилийн 12 дугаар сард Ардчилсан нам өөрсдийн үзэл баримтлалыг баталж, албан ёсоор барууны төв нам гэдгээ тунхагласан юм. Энэхүү үзэл баримтлалын хүрээнд эдийн засагт төрийн оролцоо бага байх зэрэг бодлогын чиглэл багтах аж. Арга хэмжээний зорилго 2020 оны сонгуулиас өмнө Ардчилсан намын гишүүдэд үзэл баримтлалыг ойлгуулахад оршив. Түүнчлэн, сургалтын үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мөн Ардчилсан нам болон Монгол Ардын намын үзэл баримтлалын ялгааны талаар хэлэлцсэн бөгөөд нийт 30 гаруй оролцогчид сонгуулийн хуулийн өөрчлөлт, түүний үр дагаврын талаар ярилцлаа.