Конрад-Аденауэр-сангийн баг өнгөрсөн долоон хоногт Дорноговь аймгийн Сайншанд хотод зочиллоо. Уг ажлын хүрээнд КАС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Энхжаргал болон Дорноговь аймгийн Залуучуудын Холбооны тэргүүн Otgonbayar-тай уулзаж, аймгийн эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдал мөн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.