Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

Конрад-Аденауэр-сан Увс аймагт ажиллав

КАС-ийн баг 5- р дугаар сарын сүүлээр Увс аймгийн Улаангом хотод зочилж тус аймгийн Засаг дарга Д. Батсайхан болон Увс аймгийн Ардчилсан намын дарга Ч. Чимэд нартай уулзлаа.

Asset Publisher

эзлэх хувь

Конрад-Аденауэр-Сангийн төлөөлөгчид орон нутгийн АН-ын удирдлагын хамт

КАС-ийн баг 5- р дугаар сарын сүүлээр  Увс аймгийн Улаангом хотод зочилж тус аймгийн Засаг дарга Д. Батсайхан болон Увс аймгийн Ардчилсан намын дарга Ч. Чимэд нартай уулзлаа. Уулзалтын хүрээнд тус аймгийн хөгжлийн бодлого, цаашдын хамтын ажиллагаа мөн Ковид-19 цар тахлын дараа хэрэгжүүлэх хамтарсан төслийн талаар санал бодол солилцлоо. Увс аймгийн Засаг даргын зүгээс төрийн үйлчилгээг цахимжуулах мөн төрийн албан хаагчдын сургалт зэрэг сэдвийг хөндөв.

Харин Увс аймгийн Ардчилсан намын дарга Ч. Чимэд болон аймгийн намын хорооны гишүүн Б. Цэцээ нартай ээлжит УИХ-ын сонгууль болон 10 дугаар сард болох орон нутгийн сонгуулийн талаар ярилцаж, тус аймгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан юм. Увс аймгийн Ардчилсан намтай хийсэн уулзалтын үеэр ч мөн адил ирээдүйн хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Хамтын ажиллагааны хүрээнд улс төрийн боловсрол, тэр дундаа залуу эмэгтэйчүүдэд түлхүү чиглэсэн сургалтын талаар цаашид ямар алхам хийх талаар ойлголцолд хүрэв.

Конрад-Аденауэр-сангийн хамт олныг хүлээн авч үр дүнтэй яриа өрнүүлсэн түншүүддээ талархал илэрхийлье. Удахгүй Увс аймагт дахин уулзъя.

Asset Publisher

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher