Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

“ТӨРИЙН БҮТЭЭМЖ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

5-р Үндэсний чуулган

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ХБНГУ-ын Монгол дахь Конрад-Аденауэр-Сантай хамтран "Төрийн бүтээмж" сэдэвт үндэсний чуулганыг 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Asset Publisher

эзлэх хувь

Тус чуулганд яам, агентлаг болон нийслэл, аймаг, орон нутгийн төлөөлөл 130 гаруй хүн оролцсон бөгөөд чуулганы эхэнд ЗГХЭГ-ийн Тэргүүн дэд дарга Б.Ганбат төрийн захиргааны байгууллагын бүтээмжийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар үндсэн илтгэл танилцууллаа. Жил бүр уламжлал болон зохогдож буй уг чуулган өнөө жил төрийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх үйл ажиллагааны явц, үр дүнг хэлэлцэж, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх зорилго дэвшүүлсэн юм.

Энэ талаар ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн “Төрийн бүтээмжийн асуудал бол “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан нэг том зорилт. Нэн тэргүүнд төрийн хүнд суртлыг бууруулах, төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтцийг оновчтой тодорхойлох шаардлагатай. Энэ хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд, төрийн байгууллагуудад чанарын менежментийг тогтолцоог нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Өнөөдрийн байдлаар 14 аймаг, найман суманд энэ стандартыг нэвтрүүлээд байна” гэлээ.


Чуулганы зочин илтгэгчдээр ХБНГУ-ын Заарланд муж улсын Христийн Ардчилсан Холбоо Намын Удирдах зөвлөлийн Санхүү, Технологи, Шинжлэх ухааны асуудал хариуцсан референт Филип Хоффманн, Заарланд муж улсын Дотоод хэрэг, барилга, спортын яамны төв хэлтсийн дарга Нико Акерманн нар оролцож “Үр нөлөөтэй төрийн захиргаа орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн амжилтын хүчин зүйл болох нь”, “Герман Улс дахь орчин үеийн төрийн захиргаа: Цахимжуулалтын үүрэг, нөлөө” сэдвүүдээр илтгэл танилцууллаа.

Asset Publisher

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher