Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁС: ОРОН НУТГИЙН ЧАДАВХ

Монгол дахь Конрад-Аденауэр-Сан нь эрх зүйт төрийг бэхжүүлэх зорилгын хүрээнд Өвөрхангай аймагт ажиллаа

Asset Publisher

эзлэх хувь

Монгол дахь Конрад-Аденауэр-Сан нь эрх зүйт төрийг бэхжүүлэх зорилгын хүрээнд Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран төлөөлөгчид болон ажлын албаны албан хаагч нарт зориулан чадавхжуулах сургалтыг 10 дугаар сарын 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтаар орон нутгийн засаглал, төсөв, хөгжлийн бодлого, Герман Улс дахь орчин үеийн төрийн захиргаа болон үр нөлөөтэй төрийн захиргаа орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн амжилтын хүчин зүйл болох нь сэдвүүд танилцуулагдлаа.

Чадавхжуулах сургалтанд улс төр судлаач Б.Баярмаа, ХБНГУ-ын Заарланд муж улсын Христийн Ардчилсан Холбоо Намын Удирдах зөвлөлийн Санхүү, Технологи, Шинжлэх ухааны асуудал хариуцсан референт Филип Хоффманн, Заарланд муж улсын Дотоод хэрэг, барилга, спортын яамны төв хэлтсийн дарга Нико Акерманн нар оролцож илтгэл тавьлаа.

Asset Publisher

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher