Төвийн бүсийн чуулга уулзалтад дөрвөн аймаг, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 600 гаруй залуус оролцож, Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлс, залуусын нийгмийн оролцоо, Монголын ардчиллын түүх, ахмад, дунд, шинэ үеийн төлөөллүүдийн ардчилал дахь үүрэг, оролцоо зэрэг сэдвээр мэдээлэл авч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, “Ардчилсан залуучуудын холбоо”-ны тэргүүн С.Эрдэнэболд, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн С.Одонтуяа, “Ардчилсан оюутны холбоо”-ны тэргүүн Н.Лхагвадорж зэрэг намын дэргэдэх байгууллагын удирдлагууд оролцлоо.
“Шинэ давалгаа” бүсийн чуулган Дундговь аймагт Говийн бүсийн чуулга уулзалтаар үргэлжилнэ.