Asset-Herausgeber

Buchpräsentation

"Хүний эрхийн товч тайлбар"

2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу хүний эрхийн өдөр Улсын Төв Номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд „Хүний эрхийн товч тайлбар“ номыг олон нийтэд танилцуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Asset-Herausgeber

Details

Уг номыг Конрад-Аденауэр Сангийн санхүүжилтээр Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос эрхлэн гаргасан билээ. Энэхүү ном нь Монголын иргэн бүрт хүрч, улмаар иргэд тухайн номноос хүний эрхийн талаар илүү сайн ойлголттой болно гэдэгт найдаж буйгаа уг арга хэмжээний үеэр ХЭҮК-ийн дарга Ж. Бямбадорж илэрхийлж байв.

Мөн ноён Бямбадорж, уг номыu хэвлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Конрад-Аденауэр Сангийн суурин төлөөлөгч ноён Йоханнес Рай болон сангийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Ноён Рай уг арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ „Эрх чөлөө гэдэг бол хүний хамгийн үнэт зүйл“ болохыг онцлон дурдсаны сацуу бидний эрх чөлөөг өдөр бүр шинэ соргогоор манаж байдаг ХЭҮК зэрэг байгууллага байдаг нь чухал болохыг цохон тэмдэглэв. Тэрээр мөн Конрад-Аденауэр Сан болон ХЭҮК-ийн хамтын ажиллагааг өндрөөр үнэлж явдгаа илэрхийлсэн билээ.

Энэ арга хэмжээнд мөн НҮБ-ын Монгол дах суурин төлөөлөгч хатагтай Сэзин Синаноглу оролцож, үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр хийгдсэн ажлыг үнэлж буйгаа илэрхийлж, НҮБ-ын энэ жилийн урианы жишгээр ("My voice counts") хүний эрхийн өдөрт „Өөрийн дуу хоолойгоо нэгтгэ!“ ("Make your voice count!") гэсэн урианд мөн нэгдэхийг уриалсан билээ. Конрад-Аденауэр Сан болон ХЭҮК хамтран „Хүний эрхийн товч тайлбар“ ном хэвлүүлсэн гаргасныг тэрээр магтан сайшаасан юм.

Asset-Herausgeber

Zum Kalender hinzufügen

Veranstaltungsort

Улаанбаатар, Монгол Улс

Kontakt

Johannes D. Rey

Johannes D. Rey (2020) kas

Leiter des Auslandsbüros Kasachstan

johannes.rey@kas.de +7 7172 92 50 31
Menschenrechte Gabi
Menschenrechte Gabi
Menschenrechte Gabi

Asset-Herausgeber

Asset-Herausgeber

Bereitgestellt von

Auslandsbüro Mongolei