Workshop
Details
Улс төрийн намуудад ялангуяа хөдөө, орон нутагт шаардлага хангахуйц мэдлэг чавдартай эмэгтэйчүүд дутагдалтай байна.
Конрад-Аденауэрын Сан нь олон жилийн өмнөөс эмэгтэйчүүдийг нийгэм, улс төрт өргөнөөр оролцуулах зорилгоор Ардчилсан Намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоог дэмжин ажиллаж байна. Энэ цуврал арга хэмжээнүүдээр 5 аймгаас идэвхитэй, удирдах албан тушаалын эмэгтэйчүүдийг сонгон сургагч менежерээр дадлагажуулах болно. Эдгээр нь хойшид өөрийн орон нутагтаа зохион байгуулалтын болон менежментийн асуудлыг хариуцан ажиллах бөгөөд мөн 2012 оны намар болох Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд туслах юм.
Иймэрхүү төрлийн арга хэмжээнүүдийг цаашид уг Холбоотой хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сургалтын үр дүнгийн талаар 5-р сарын 15-нд танилцуулга хийгдэх юм.