Asset-Herausgeber

Seminar

Нутгийн удирдлага - Дотоод ажил (4)

Орон нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудад цуврал семинар зохион байгуулах замаар КАС нь Монгол Улсад нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Asset-Herausgeber

Details

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн үндсэн нэгж болох сумдын нутгийн захиргааны байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, дотоод ажил хариуцсан ажилтнуудын ажил хэргийн мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор явуулж буй цуврал семинарын хүрээнд энэхүү арга хэмжээ нь зохион байгуулагдсан юм.

Уг семинарыг ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж, үүнд Дорноговь, Говьсүмбэр аймгийн аймаг, сумдын дотоод ажил, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 45 орчим албан хаагчид оролцсон билээ.

Aнхан шатанд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг тайлагнах аргачлал, үр дүнд суурилсан хяналт, шинжилгээ, үнэлгээ, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын тайлагналтын асуудлаар нарийвчилсан зөвлөгөө өгсөн нь дотоод ажил хариуцсан албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тус дэмтэй, практик ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид өндрөөр үнэлж байв.

Asset-Herausgeber

Zum Kalender hinzufügen

Veranstaltungsort

Сайншанд, Дорноговь аймаг

Kontakt

Johannes D. Rey

Johannes D. Rey (2020) kas

Leiter des Auslandsbüros Kasachstan

johannes.rey@kas.de +7 7172 92 50 31
RK-Sainshand Lkham Tsermaa
Rk-Sainshand 2 Lkham Tsermaa

Asset-Herausgeber

Asset-Herausgeber

Bereitgestellt von

Auslandsbüro Mongolei