Seminar
Details
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын Академи, Эдийн засгийн Хөгжлийн Яам, Архивын Төв газар зэрэг байгууллагын ажилтан нар илтгэл тавьж, захиргааны байгууллагын дотоод ажлын онцлог, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж болон орон нутгийн захиргааны байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар хэлэлцэв. Семинарт Орхон, Булган аймгийн аймаг, сумдын дотоод ажил, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 45 орчим албан хаагчид оролцлоо.
Орон нутгийн сонгууль явагдаад удаагүй байгаатай холбоотойгоор шинээр сонгогдсон Иргэдийн Хурлын төлөөлөгчидтэй хэрхэн харьцаж ажиллах, тэдэнд хэрхэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг өгөх талаар семинараар ярилцсан нь цаг үеэ олсон арга хэмжээ байлаа хэмээн оролцогчид талархаж байв.