Seminar
Details
Уг цуврал сургалт семинарын үйл ажиллагаа нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Засаг Даргын Тамгын газрын ажилтнуудыг Иргэний танхимд иргэдийн оролцоог хангаж, тэдэнтэй ажиллах арга зүйд сургаж чадваржуулахад чиглэж байв.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, “Шууд ардчилал” хүрээлэнгийн гүйцэтгэх захирал А.Саруул, Сангийн яамны Нэгдсэн төсвийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Доржсэмбэд нар болон нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нар илтгэл тавив. Арга хэмжээнд нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Засаг Даргын Тамгын газар, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгч зэрэг 400 гаруй хүн оролцлоо.