Asset-Herausgeber

Veranstaltungsberichte

“Баялгийн засаглал” чуулган

Эрдэс баялгийн салбарын тогтвортой бодлого

“Баялгийн засаглал” чуулган энэ сарын 6-ны өдөр болж өнгөрлөө. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил-Ардчилал” ТББ болон Конрад-Аденауэр-Сан хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн юм.

Asset-Herausgeber

Ерөнхийлөгч Х.Баттулга Конрад-Аденауэр-Сан Монгол Улсад олон талаар тусламж, дэмжлэг үзүүлж ирснийг онцлоод Монгол Улс “Баялгийн засаглал 2017” индексэд дундаас доогуур болон дундаж орчим явж байна. Тэгэхээр баялгийн засаглалын асуудлыг оновчтой болгох бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй бол иргэд баялгийнхаа үр шимийг хүртэх магадлал улам хумигдаж болзошгүй байна. Өнөөгийн түвшинд байгалийн баялаг ард түмэнд очихгүй байна. Энэ асуудлын хүрээнд чуулганд оролцогчид гол асуудлаа ярих байх. Тиймээс энэхүү чуулганыг цаг үеэ олсон гэж бодож байгаагаа онцолж байсан юм.

Чуулганд Монгол Улсын 27. дахь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг, Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал ба уур амьсгалын өөрчлөлт (RECAP) хөтөлбөрийн захирал, Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Др. Петер Хефеле, ХБНГУ-ын Заарланд мужаас Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Роланд Тайс тэргүүтэй төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид болон салбар яамны мэргэжилтнүүд оролцсон.

Чуулганаар Монгол Улсын эдийн засгийг хэрхэн олон тулгууртай болгох, эрдэс баялгийн салбарт Монгол Улс ямар чиг баримжаатай ажиллах мөн баялгийн засаглал, хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах талаар оролцогчид хэлэлцсэн юм. Чуулганд хэд хэдэн илтгэл тавьсны дээр ХБНГУ-ын Заарланд мужийн парламентын гишүүн Штефан Тийлэн Заарланд мужийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн талаар туршлага солилцсон. Тэрээр Заарланд мужийн эдийн засаг эрдэс баялгийн салбараас ихээхэн хамааралтай байсан бөгөөд эдийн засгийн бүтцийн өөрчлөлт зөвхөн эдийн засгийн салбараар хязгаарлагдахгүй мөн нийгмийн тэр дундаа боловсролын салбарыг хамруулах нь чухал ач холбогдолтой. Улс орныхоо онцлогийг харгалзан үзэж, аль салбараа түлхүү хөгжүүлэхээ сонгоно. Бүтцийн өөрчлөлтийг амжилттай хийхэд улс төрийн намуудын төлөвшил, тогтвортой төрийн институцүүд, сайн засаглал болон боловсрол, дэд бүтцийн салбаруудад ихээхэн хөрөнгө оруулалт хийх нь чухал гэдгийг онцолж байлаа.

Нийт зургаан удаа болсон „Баялгийн засаглал“ хэлэлцүүлэг, чуулганаас эрдэс баялгийн салбарын бодлоготой холбоотой зөвлөмж гарна.

Asset-Herausgeber

comment-portlet

Asset-Herausgeber

Asset-Herausgeber