Asset-Herausgeber

Veranstaltungsberichte

Эрчим хүчний аюулгүй байдал ба уур амьсгалын өөрчлөлт

чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх нь

Эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт нь орчин цагийн томоохон сорилтуудын нэг бөгөөд Монгол Улсын хувьд ч мөн адил юм. Иргэд энэ асуудлын талаар мэдээлэл сайтай, үр дагаврыг ойлгож ухамсарлах нь өндөр ач холбогдолтой билээ. Олон нийтэд энэ талын мэдлэг, мэдээллийг хүргэх, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх нь мэргэжлийн сэтгүүлчдийн нэгэн чухал үүрэг, хариуцлага юм.

Asset-Herausgeber

Dr. Peter Hefele und Herr Johann Fuhrmann, Landesbeauftragter des Auslandsbüros KAS Mongolei (in Vorbereitung), mit den Studenten der KAS School for Journalism 2018 С. Ганзаяа
Dr. Peter Hefele und Herr Johann Fuhrmann, Landesbeauftragter des Auslandsbüros KAS Mongolei (in Vorbereitung), mit den Studenten der KAS School for Journalism 2018

Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн албыг түр хамаарагч бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал ба уур амьсгалын өөрчлөлт хөтөлбөрийн захирал Др. Петер Хефеле нь КАС, Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн ангийн 2018 оны оюутнуудад "Эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт" сэдвээр энэ сарын 22-ны өдөр илтгэл тавьлаа.

Уулзалтын зорилго нь сэтгүүлчээр бэлтгэгдэж буй оютнуудад баримт, судалгаанд суурилсан мэдээллийг хүргэх, байгаль орчинд ээлтэй хандлага, ач холбогдлын талаархи ойлголтыг дээшлүүлэх мөн түүнчлэн баялгийн хүртээмжтэй ашиглалт, олборлолт, улам бүр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ болон хотын хөгжлийн талаархи мэдээллийг таниулахад чиглэгдлээ.

Тэрээр Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хариуцан ажилладгийн хувиар эрчим хүчний хангамж, хүртээмжийн асуудал нь зөвхөн хөгжиж буй орнуудаар хязгаарлагдахгүй бөгөөд эдгээр нь эрчим хүчний гурван тулгуурт бодлогод түшиглэх ёстойг дурьдлаа. Энэ нь эрчим хүчний аюулгүй байдал, санхүү болон байгалд ээлтэй зарчимд тулгуурласан нөхцлүүд юм. Эрчим хүчний хэрэглээний байнгын өсөлтөнд хүн амын тоо, өнөөгийн нийгмийн зан үйл, хангалуун амьдралын хэрэгцээ болон даяарчлал зүй ёсоор тооцогдож байна. Ази тивийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цунами, агаарын температурын хэт хуурайшилт зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд нэмэгдсээр байгаа юм.

Монгол Улс нь цаг уур, орчны өөрчлөлтийн судалгаагаар сүүлийн 20-30 жилийн туршид агаарын дундаж температур тасралтгүй өсөн нэмэгдэж үүнийг дагаад хуурайшилт, цөлжилт нийт нутгийг хамарсаар байна. Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлт, үр дагаврыг багасгахад сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах хэрэгцээ зайлшгүй байгаа юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт шууд нөлөөгөө үзүүлэх хөдөө аж ахуй болон мал аж ахуйн салбарыг хамгаалж байгаа нэг хэлбэр юм.

Илтгэлийн төгсгөлд Монгол оронд цаашид авч хэрэгжүүлэх эрчим хүчний боломжит шийдлүүд болон тулгарч буй асуудлаар оюутнууд санал бодлоо хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Asset-Herausgeber

comment-portlet

Asset-Herausgeber

Asset-Herausgeber