Asset-Herausgeber

Veranstaltungsberichte

НУТГИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ

Эссэ, илтгэлийн уралдааны дүнг ШАЛГАРУУЛАХ эрдэм шинжилгээний бага хурал

ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан, Монголын нутгийн удирдлагын холбоо хамтран нутгийн удирдлагын чиглэлээр сонирхон судалдаг оюутнууд, эрдэмтэн судлаачдын мэдлэг ур чадварыг сорьж, тэдгээрийг дэмжиж урамшуулах, нутгийн удирдлагын хөгжлийн ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “НУТГИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” сэдвээр эрдэмтэн судлаачид, оюутнуудын дунд хоёр дахь жилдээ эссэ, илтгэлийн уралдаан зарласан билээ.

Asset-Herausgeber

Тус уралдаан нь 2 шатнаас бүрдсэн бөгөөд эссэ бичлэгийн 1-р үеийн шалгаруултанд нийт 21 эрдэмтэн судлаач, 19 оюутан оролцож тэднээс 9 нь буюу 6 эрдэмтэн судлаачдын бүтээл 3 оюутны бүтээл шалгарч уг илтгэлүүдээр 2015 оны 06-р сарын 15-нд Улаанбаатар хотноо эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.



Уралдаанд УА-ийн Төрийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Др. дэд профессор Я. Бямбаяр, Төв аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А. Идэрпүрэв, Хөгжлийн түүчээ сангийн санхүүч П. Баасандулам, Батлан хамгаалах Их сургуулийн багш М. Батдорж, Төв аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ-ын ажилтан А. Жаргалдаваа, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц. Номин, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Н. Батчимэг, Б. Баялагмаа, Москвагийн Санхүү Эдийн засгийн Улсын Их сургуульд суралцах эрх авсан Г. Амаржаргал нар илтгэлээ тавьж хэлэлцүүллээ.



Шүүгчдийн бүрэлдэхүүнд Ж. Ядамсүрэн, Г. Маналжав, Ш. Батсүх, Ш. Цогтоо, Б. Шарбанди, С. Ганзаяа, М. Сайнбилэг нар сонгогдон ажилаллаа. Комиссын гишүүдийн үнэлгээгээр Я. Бямбаяр, А. Идэрпүрэв, П. Баасандулам нар II байр эзэлж судалгааны ажил болон хэвлэлийн санжүүжилтэнд тус бүр 800,000 төгрөг, М. Батдорж, А. Жаргалдаваа, Ц. Номин нар III байр эзэлж судалгааны ажил болон хэвлэлийн санжүүжилтэнд тус бүр 600.000 төгрөгийн урамшууллаар шагнагдлаа.


Оюутнуудаас I байрыг Н. Батчимэг, Б. Баялагмаа нэр эзэлж Конрад-Аденауэр-Сангаас 6 сарын турш 400.000 төгрөгний /нийт/ тэтгэлэг авах эрхээр шагнагдсан бол II байрыг Г. Амаржаргалын залуу хүний эрч хүч, шинэлэг санаа олныг багтаасан илтгэл хүртсэн юм.



Хэлэлцүүлгийн үеэр Нутгийн удирдлагын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд тулгарч буй олон чухал асуудал хөндөгдөж, хуралд оролцсон судлаачид, эрдэмтдийн дунд идэвхитэй мэтгэлцээн өрнөсөн нь ардчилалын үндсэн шалгуурууд болох шүүмжлэлт сэтгэлгээ, асуудлыг өөр хоорондоо хэлэлцэн шийдэх зарчим оролцогч талуудад бат бэх тогтож буйг харуулж байлаа.

Asset-Herausgeber

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ, 2015-06-15 С. Ганзаяа

comment-portlet

Asset-Herausgeber

Asset-Herausgeber