Veranstaltungsberichte
Энэ удаагийн сургалтанд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг 130 гаруй хүн хамрагдлаа.
Сургалтын нээлтэнд Ховд аймгийн Засаг дарга Д. Цэвээнравдан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ахлах референт Н. Амарсайхан, Засгийн Газрын ахлах референт П. Зоригтбаатар, шинжээч Т. Оюун, КАС-гийн Суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг, Төслийн менежер С. Ганзаяа нар оролцож, Д. Цэвээнравдан сургалтын үйл ажиллагааг нээж үг хэлэв.
Сургалтын хүрээнд “Ухаалаг харилцаа-амжилтын үндэс”, “Орон нутгийн засаглалын менежментийг сайжруулах асуудал”, “Төрийн албан хаагчийн харилцааны сэтгэл зүй”, “Мэдлэгт тулгуурласан хөгжил, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх зарим боломж”, “Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт, шинжилгээ-үнэлгээний асуудал”, “Орон нутгийн хөгжлийн индекс, төвлөрлийг сааруулах төлөвлөлтийн арга зүй”, "Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд орон нутгийн удирдах албан тушаалтнуудын үүрэг, оролцоо” “Орон нутгийн төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоо” зэрэг сэдвүүдээр цогц мэдлэгийг олголоо.
Энэхүү хөтөлбөр амжилттай зохиогдход гол хүчин болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ахлах референт Н. Амарсайхан, Засгийн газрын ахлах референт П. Зоригтбаатар, ахлах референт Н. Оргодол, Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн профессор Г. Энхбаяр, Хувь хүний хөгжлийн зөвлөлийн менежер О. Жаргалсайхан, илтгэгч багш, профессор Ж. Энхбаяр, Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын мэргэжилтэн С. Санжжав нарын хүндэт багш нартаа талархлаа илэрхийлье.