“Төрийн байгуулал судлал” сэтгүүлийн энэхүү ээлжит дугаарт орсон өгүүллүүд нь 2024 онд болсон орон нутгийн сонгууль сонгуулийн үр дүн, үр нөлөө зэрэгт холбогдох сэдвээр дагнан бичсэн судлаачдын өгүүллээс бүрдсэн гэдгийг онцолж байна. Энэ удаагийн дугаарт орсон нийтлэл, өгүүллүүд нь орон нутгийн сонгуулийн үр дүн болон олон нийтийн санаа бодол, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн уриа, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид болон улс төрийн намуудын өрсөлдөөн, нутгийн өөрөө удирдах байгууллага, Иргэдийн төлөөлөгчдийн хурал ба Засаг даргын эрх мэдлийн харилцаа, иргэдийн оролцоо ба орон нутгийн сонгуулийн хамаарал, орон нутгийн сонгуулийн тогтолцоо, зохицуулалт, Иргэдийн нийтийн хурал, орон нутгийн санхүүгийн бие даасан байдал, шууд ардчилал зэрэг асуудлыг хөндсөн бөгөөд тухайн зохиогчдынхоо үзэл бодол, итгэл үнэмшил, судалгааны сонирхол, үр дүнг илэрхийлсэн гэдгийг тунгаан үзвэл зохилтой.