Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

KAS-Community-Advocacy-Programm 2022

Конрад-Аденауэр-сангийн тусгай хэрэгцээт залуусын Олон нийтийн нөлөөллийн КАСКАП хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Хөтөлбөрт оролцогчдод улс төр, эдийн засаг, нийгмийн тухай мэдээллийг хүргэснээс гадна хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтын агуулгыг багтааснаар энэ удаагийн арга хэмжээний онцлог байлаа. Ингэснээр тэд ирээдүйд өөрсдийн асуудлыг биеэ даан шийдвэрлэх арга зүйд суралцсан юм. Конрад-Аденауэр-сангийн нийгэм, улс төр, эдийн засгийн мэдлэг дээшлүүлэх тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй залуусын манлайллын хөтөлбөр нь Монгол улсад анх зохион байгуулагдсанаас хойш өдгөө гурав дахь жилдээ тасралтгүй хөгжүүлэгдэж байна.

Asset Publisher

эзлэх хувь

Өмнөх жилүүдийн адилаар хөтөлбөрт оролцогчид Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн бүлэг сэдвийн хүрээнд практик мэдээллийг хүлээн авсан. Мөн хувь хүний хөгжил, сэтгэл судлалын бүлэг сэдвээр баяжуулж сургалтын хөтөлбөр боловсруулсан нь энэ жилийн хөтөлбөрийн нэгэн онцлог байв. Монголын шилдэг мэргэжилтэн, сургагч багш нарыг урьж оролцуулах замаар мэдээлэлд лүн шинжилгээ хийж сурахад нь томоохон түлхэц боллоо.

КАС-ийн Олон нийтийн нөлөөллийн хөтөлбөр нь өнөөг хүртэл Монголын цор ганц хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан энэ төрлийн хөтөлбөр юм. Саад бэрхшээлгүй зорчих орчин, явган хүний зам талбайн хүндрэл, хүртээмжгүй нийтийн тээвэр, шат босго зэргээс улбаатай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс одоог хүртэл нийгмийн өдөр тутмын харилцаанд оролцох, нийгэмд нөлөөллөө үзүүлэх боломж хомс байна, дэд бүтцийн асуудал нь ялгаварлан гадуурхалт болон хувирчээ. КАСКАП хөтөлбөр нь нийгмийн харилцаанд нөлөөллөө бий болгоход нь, мөн нэгэн баг хамт олон болж хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэхээс гадна тэдгээр хүмүүст өөрсдөд нь тулгамдаж буй асуудлыг өөрсдийнхөөрөө шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх мэдлэг, мэдээлэл хүргэх нэгээхэн зорилгыг тээж ирсэн.

Хөтөлбөрийн оролцогчид нэг долоо хоногийн хугацаанд нөлөөллийн төлөвлөгөө-төсөл боловсруулсан. Семинар хичээлийн мэдээллийг хамгийн сайн батжуулах арга зам бол практикт хэрэгжих бололцоотой төлөвлөгөө боловсруулах явдал юм. Тэд шинээр олж авсан мэдээллээ ашиглан дараах 3 төслийн санаа боловсруулж, хөгжүүлсэн байна:

Нэгдүгээрт, сонсголын болон харилцааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дохионы хэлмэрчийн туслалцаа, үйлчилгээ бүхий гар утасны аппликейшн хөгжүүлэх.

Хоёрдугаарт, Боловсролын яаманд хүсэлт гарган “хөгжлийн бэрхшээл-ялгаварлан гадуурхалтын эсрэг” ажлын хэсэг байгуулах замаар тусгай хэрэгцээ, хөгжлийн бэрхшээлийн талаар зөв ойлголт түгээн таниулах сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах.

Гуравдугаарт, нийслэл Улаанбаатар хотын захирагчийн албатай хамтран соён гэгээрүүлэх, “Хүртээмжтэй хот” нөлөөллийн ажил. Ингэхдээ Улаанбаатар хот орчмоор Нийслэлийн засаг дарга болон хотын удирдлага болсон албан тушаалтнуудын хамт хараагүй болон тэргэнцэртэй иргэдийн аялал зохион байгуулах төлөвлөгөөнүүдийг тус тус санаачлан боловсруулжээ.

Asset Publisher

comment-portlet

Asset Publisher

Энэ цувралын талаар

Конрад Аденауерын нэрэмжит буяны байгууллага, мөн түүний сургалтын төвүүд ба гадаад офисууд нь төрөл бүрийн сэдвээр жил бүр хэдэн мянган Арга хэмжээ зохион байгуулан явуулдаг. Сонгон авсан бага хурлууд, үйл явдлууд ба симпозиумуудын тухай бид цаг алдалгүй www.kas.de хуудсанд мэдээлнэ.

Агуулгын товч тоймын хажуугаар та бүхэн энд бас зураг, илтгэлүүдийн гар бичмэл, видео ба аудио бичлэг гэх мэт нэмэлт материалуудыг олох болно.