Asset Publisher

бидний тухай

Asset Publisher

эзлэх хувь

Team der Konrad-Adenauer-Stiftung in der Mongolei

Конрад-Аденауэр-Сангийн вэб хуудсанд тавтай морилно уу.

 

Эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл нь Конрад-Аденауэр-Сангийн (КАС) үйл ажиллагааны үндсэн зарчмууд юм. КАС нь Германы Христосын Ардчилсан Холбоо Намын дэргэдэх улс төрийн Сан юм. Христосын Ардчилсан Холбоо Намыг үндэслэгчдийн нэг, Германы анхны Ерөнхий Сайд Конрад Аденауэр (1876-1967) нь христос-нийгмийн, консерватив болон либерал уламжлалуудыг холбож өгсөн. Түүний нэр Германы ардчилсан бүтээн босголт, Атлантын далай дамнасан орнуудын хамтын нийгэмлэг дэх гадаад бодлогын зохицуулалт, Европын нэгдлийн төсөөлөл, нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийн хандлагатай салшгүй холбоотой билээ. Түүний оюуны өв нь бидний цаашдын хийх ажил үүрэг, хүлээх хариуцлага болж байна.

 

Бидний Европын болон Олон улсын хамтын ажиллагаа нь хүнийг эрх чөлөөтэй,нэр төртэй, сэтгэл хангалуун амьдрахын төлөө өөрсдөө оролцон бий болгоход голлон анхаардаг. Герман улсын дэлхий дахинд өсөн нэмэгдэж байгаа хариуцлагыг зүйн хэрэг гэж үзэн тэрхүү үнэт зүйлүүдэд нийцсэн хувь нэмрийг бидний зүгээс оруулж байна.

 

Ирээдүйгээ хамтран байгуулахад нь хүмүүсийг оролцуулахыг бид хүсэж байна. Дэлхий дээр байгаа 70 гаруй төлөөлөгчийн газрууд, 120 гаруй оронд хэрэгжүүлж байгаа төслүүдээрээ дамжуулан Ардчилал, Эрх зүйт төр, Нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийг дэмжихэд бид мөн өөрийн хувь нэмрийг оруулдаг. Энх тайван, эрх чөлөөг хамгаалахын тулд гадаад болон аюулгүй байдлын бодлогын харилцан байнгын ярилцлагууд, шашин болон соёлын хоорондын солилцоог дэмждэг.

 

Хүн гэдэг нь бидний хувьд солигдошгүй нэр хүнд, эрх үүрэгтэй ба үүгээрээ бидний анхаарлын төвд байдаг. Тэрээр нийгмийн шударга ёсны, эрх чөлөөт ардчиллын мөн тогтвортой эдийн засгийн эхлэл үндсийг бий болгодог. Өөрсдийнхөө нийгмийн хариуцлагыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийг нэгтгэн тэднээс бүрдсэн улс төр, эдийн засаг, нийгмийн идэвхитэй сүлжээнүүдийг бий болгон хөгжүүлж байна. Бидний хийж байгаа улс төрийн мэдлэгийн менежмент нь даяарчлалыг нийгэмд шударга, экологийн хувьд тэнцвэртэй, эдийн засгийн хувьд үр ашигтай хийх боломж бололцоог өсгөнө.

 

Бид төрийн байгууллагууд, намууд, иргэний нийгмийн байгууллагууд мөн тодорхой улс төрчидтэй хамтран ажилладаг. Бид өөрсдийн эрхэм зорилго, үнэт зүйлсийн ойлголтуудаар дамжуулан ирээдүйд, ялангуяа хөгжлийн бодлогод, улс төрийн хамтын ажиллагаагаа бүс нутгууд болон дэлхий дахинд улам бүр гүнзгийрүүлэх болно. Бид түншүүдтэйгээ хамтран улс болгон эрх чөлөөтэй, өөрийн гэсэн хариуцлагатай хөгжихөд нь боломж олгодог тийм олон улсын байгуулалд хувь нэмрээ оруулж байдаг.

 

Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь үйл ажиллагаа

 

КАС нь 1993 оноос эхлэн Монгол Улсад өөрийн Суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж буй ХБНГУ-ын улс төрийн сан юм. Зорилго нь ардчилсан төрийн болон нийгмийн байгууллыг хөгжүүлэх, шилжилтийн үйл явцыг нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийн тогтолцоо хүртэл даган ажиглаж, тусалж дэмжих явдал юм.

 

Ирэх жилүүдэд нийгэм эдийн засгийн болон улс төрийн эрх зүйн хүрээнд тохирсон Нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийн талаарх үндсэн мэдлэгийг олгох тал дээр түлхүү анхаарах бөгөөд энэ нь эрхэм үнэт зүйлсийг дамжуулах (нийгэм дэх улс төрийн болон эдийн засгийн хариуцлага), байгаль орчны асуудлыг онцгойлон анхаарсан тогтвортой эдийн засгийн өсөлт гэсэн гол асуудал бүхий сэдвүүд байх болно.

 

Улс төрийн намуудтай (гол төлөв Ардчилсан намтай) болон бусад байгууллагуудтай хамтран ажиллахдаа залуу боловсон хүчинг хөгжүүлэх, орон нутгийн намын байгууллагын бүтцийн өөрчлөлтийг дэмжих гэсэн ажлууд нэн түрүүнд хийгдэх болно. Хэвлэл мэдээллийн салбарт шинэ эхлэл тавигдах бөгөөд энэ нь сүлжээ бий болгох оролдлогоор эхлэх юм. КАСангийн бүх үйл ажиллагаануудын бас нэг зорилго нь эмэгтэйчүүд болон залуу боловсон хүчнүүдийг онцгойлон дэмжиж, хөгжүүлэх явдал билээ.

Өөрсдөө дангаараа болон 1995 оноос хамтран ажиллаж байгаа УТБА-тай хамтдаа Нутгийн өөрийн удирдах байгууллага, төвлөрлийг сааруулах гэсэн сэдвүүдээр цаашид үргэлжлүүлэн ажиллах болно.

 

УТБА-ийн 6 салбаруудаар дамжуулан Нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай сургалтын арга хэмжээнүүдэд хөдөө орон нутгийн хүн амыг өргөн хамруулах юм. Энэ талаараа КАС нь Монголд байгаа цорын ганц байгууллага юм.

 

Ирэх жилүүдэд КАС-ийн анхаарлаа хандуулах гол асуудлууд нь:








 
  • Ардчилсан хяналтаас гадуур хийгдэж байгаа парламентад болон улс төрийн шийдвэр гаргагч бүтцүүдийн боловсон хүчний асуудал,
  • Уул уурхайгаас олох өндөр ашиг орлогоос үүдэн гарч болох сөрөг үр дагавар бүхий богино хугацааны эрх мэдлийн ашиг сонирхолд санаархсан хандлагатай бэлэн мөнгөний бодлого
  • Ялангуяа улс төрийн намуудын хувьд гардаг аливаа асуудлыг тууштай шийдвэрлэхтэй холбоотой асуудал
  • Бүс нутгуудийг хөгжүүлэхэд маш хойрго ханддаг улс төрийн төвлөрүүлэн удирдах ойлголт
  • Урт хугацааны болон системтэй стратегиуд нь өнөөг хүртэл хөгжих боломжгүй байсан бөгөөд зөвхөн шууд бэлэн мөнгөний хуваарилалтад тулгуурласан нийгмийн бодлого
  • Уул уурхайн салбарт илүү анхаарсан, эдийн засгийн бусад салбаруудыг цалгардуулах аюул тохиож байгаа эдийн засгийн бодлого
  • Ялангуяа жижгэвтэр хөрөнгө оруулагчдад болон хандивлагч байгууллагуудад Монгол улсад үр ашигтай ажиллахад нь хүндрэл учруулж байгаа геостратегийн болон гадаад эдийн засгийн бодлогын мотивациас гарч ирэх улсын хэт их дэмжлэг.

Бидний түнш байгууллагын талаарх дэлгэнрэнгүй мэдээллийг Та дараах линкээр даран орж авна уу Түнш .

Asset Publisher

түнш

Akademie für Politische Bildung - Mongolei
Demokratische Partei (DP)
Deutsch-Mongolischer Unternehmensverband (DMUV)
Economic Policy and Competitiveness Research Center (ECPRC)
Frauenunion der Demokratischen Partei
Mongolisch-Deutsches Forum
Präsidialkanzlei der Mongolei
Presseinstitut der Mongolei
Regierungskanzlei
Sant Maral Stiftung
Verband der politisch Verfolgten
Verwaltungsakademie
Young Women for Change (YWC)
Zorig Stiftung