Дан нийтлэл
Өнөөдөр олж байгаа амжилтаа тогтвортой хадгалах, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөх нь аль ч салбарын бизнесийн зорилго гэдэг нь тодорхой. Бизнесийн тогтвортой байдал, нийгмийн сэтгэл ханамж хоёр хоорондоо салшгүй холбоотой өөрөөр хэлбэл харилцан уялдаатай нэг нь нөгөөгүйгээрээ хөгжиж, амжилтанд хүрч чадахгүй гэдгийг бид мартаж болохгүй. Тиймээс компаниуд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлаж, үйл ажиллагаагаа зөв тийш нь залж чиглүүлснээр зөвхөн дан ганц өөрсөддөө биш, нийгэмдээ ашиг тусаа өгөхөөс гадна дэлхийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж буй явдал юм.