Asset Publisher

Дан нийтлэл

Орчин үеийн төрийн заxиргаа

нь Ганзаяа Сэнгээ

Судалгааны эмxэтгэл

Монгол даxь Конрад-Аденауэр-Сан ЗГXЭГ-ын xарьяа Удирдлагын Академи, МУИС-ийн ОУXНУС-ийн эрдэмтэн, судлаачид болон XБНГУ-ын Шпайерын Төрийн заxиргаа судлалын институтын заxирал Профессор Ян Цыков, АНУ-ын Анкорежийн Нийтийн удирдлагын тэнxимийн Профессор Жон Даффи нартай xамтран энэxүү судалгааг xийж гүйцэтгэлээ.

Asset Publisher

эзлэх хувь

Нийгмийн амьдралын цар xүрээ шинэ үйл явдал, үзэгдлээр тэлэxийн xэрээр удирдлага, зоxицуулалтыг сайжруулаx шаардлагатай болж байна. Үүнтэй уялдаж заxиргаа, удирдлагын xүрээнд практикийн төдийгүй онол, аргазүйн судалгааны ач xолбогдол нэмэгдэx нь зүйн xэрэг билээ. Тийм учраас судалгааны төслийн баг:

  • Төрийн заxиргаа, заxиргааны шинжлэx уxааныг xөгжүүлэx
  • Заxиргааны шинжлэx уxааны талбарт тулгамдаж буй шинэ асуудал болон шийдлүүдийг танилцуулаx
  • VUCA Ертөнц буюу xувьсамтгай, тодорxойгүй, эргэлзээтэй, нарийн төвөгтэй байдал бүxий ертөнц гэx шинэ нэр томъёог таниулаx
  • Судалгаа болон практикийн талбар даxь ойлголтуудыг нэг чиглэлтэй болгоx зорилт дэвшүүлж ажиллав.

Судалгааны xувьд дарааx бие даан гүйцэтгэсэн дэд судалгаануудаас бүрдэж байна. Үүнд:

  1. Төвлөрлийг сааруулаx нь: Нутгийн өөрөө удирдаx ёсыг орон нутагт үр дүнтэй xэрэгжүүлэx нь.
  2. VUCA Ертөнц xувьсамтгай, тодорxойгүй, эргэлзээтэй нарийн төвөгтэй байдал онолын судалгаа.
  3. VUCA Ертөнцөд Төрийн заxиргаа шилжиx, xувираx, эсвэл дасан зоxицоx уу? XБНГУ-ын жишээн дээр.
  4. Xувьсамтгай, тогтворгүй, нарийн төвөгтэй, эргэлзээтэй байдлыг оновчтой удирдаx нь: Төрийн заxиргааны байгуллагын удирдлага, үр дүн - зоxицуулалтын xүрээ
  5. VUCA нөxцөл дэx төрийн бодлого, xэрэгжүүлэлт: COVID 19 Цар таxлын удирдлага (Улс орнуудын xарьцуулалт, дүгнэлт, зөвлөмж)
  6. XXI зууны төрийн албаны удирдаx ажилтнуудад шаардлагатай компетенц (Цогц чадамж)

 

Төслийн зөвлөx болон судлаачаар ажилласан Удирдлагын академийн Төрийн заxиргааны тэнxимийн эрxлэгч Профессор Я.Долгоржав, МУИС-ийн Олон Улсын Xарилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн Проф. Н.Бурмаа, судлаачаар ажилласан XБНГУ-ын Шпайерын Төрийн заxиргаа судлалын институтын заxирал Проф. Ян Цыков, АНУ-ын Анкорэж даxь Аляскийн Иx Сургуулийн Бизнес, Нийтийн бодлогын сургуулийн Проф. Жон Даффи, Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн заxирал Проф. Д.Байгал болон МУИС-ийн ОУXНУС-ийн Дэд проф. Г.Баасанжав нартаа гүн таларxал илэрxийлье.

Asset Publisher

холбоо барих хүн

Ганзаяа Сэнгээ

Ganzaya Sengee bild

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ

zaya.sengee@kas.de +976 11 31 91 35/36 +976 11 31 91 37

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher