Монгол-Германы Чуулган нь ХБНГУ болон Монгол Улсын хоорондох хамгийн чухал харилцан ярианы платформ юм. Тус чуулганы зорилго нь үргэлж бие биенээсээ суралцах болон хамтдаа асуудлын шийдлийг олох явдал байдаг. Ээлжит чуулган болгоноор бид хоёр орны сонирхлыг хамарсан сэдвийг эрэлхийлдэг бөгөөд 2016 онд Улаанбаатар хотноо зохиогдсон 14 дэх чуулганд “Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор дамжуулан ардчиллыг бэхжүүлэх нь” гэсэн сэдвийг сонгосон.
Ардчилал бол хамтын үйл. Зөвхөн нийгмийн болон хүн амын бүлэглэлүүдийн тэнцвэртэй төлөөллөөр дамжуулан ялангуяа шийдвэр гаргах түвшинд ардчиллын үйл явцыг амжилттай үргэлжлүүлж чадна. Германд ч тэр, Монголд ч тэр эмэгтэйчүүд бол нийгмийнхээ тулах хүч нь байдаг. Тэд ажил мэргэжил дээрээ ч, гэр бүл дотроо ч хариуцлагыг үүрч байдаг. Гэвч манай хоёр оронд хоёуланд нь эмэгтэйчүүдийн улс төр дэх төлөөлөл чамлалттай байна. Монгол-Германы XIV Чуулган болон түүний дагалдах арга хэмжээнүүдээр бид хоёр орны удирдах албан тушаалын эмэгтэйчүүдэд бие биенээсээ харилцан туршлага судлах боломжыг олголоо. Түүнээс гадна бид монголын олон нийтэд улс төрийн шийдвэр гаргах түвшинд байгаа эмэгтэйчүүдийг дэмжихийн утга учир, ач холбогдлын тухай тодорхой мессэж илгээлээ. Чуулганаар дэвшүүлсэн саналууд монгол, германы олон нийтийн, цаашлаад улс төр, нийгэм, эдийн засаг болон шинжлэх ухааны тэргүүн төлөөлөгчдийн сонорт хүрдэг нь аль хэдийнээ уламжлал болсон.
ХУРЛЫН ЭМХЭТГЭЛИЙН АГУУЛГА
1. ӨМНӨХ ҮГ
Пунсалмаагийн Очирбат /Монгол Улсын Анхны Ерөнхийлөгч бөгөөд Монгол Германы Чуулганы Тэргүүн/
2. МЭНДЧИЛГЭЭ
Штефан Дуппел /ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд/
3. МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАРИЛЦААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Лувсанвандангийн Болд /МУ-ын УИХ-ын гишүүн, Монгол-Германы Чуулганы Дэд ерөнхийлөгч/
4. МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА
Дэндэвийн Тэрбишдагва /МУ-ын УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн Дарга/
5. ХБНГУ-ЫН УЛС ТӨР ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮД – ӨНГӨРСӨН БА ОДОО ЦАГТ
Кристине Лийберкнехт/ХБНГУ-ын Тюринген муж улсын Ерөнхий сайд асан, Тюринген муж улсын Ландтагийн гишүүн/
6. МОНГОЛ УЛС ДАХЬ АРДЧИЛЛЫН ГҮНЗГИЙРЭЛТ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨР ДЭХ ОРОЛЦОО
Агваанлувсангийн Ундраа / МУ-ын УИХ-ын гишүүн /
7. „УЛС ТӨР ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ТУЛГАМДАЖ БУЙ СААД БЭРХШЭЭЛҮҮД БА БОЛОМЖУУД“
Ринчиннямын Амаржаргал /МУ-ын 21 дэх Ерөнхий сайд бөгөөд МУ-ын УИХ-ын гишүүн асан/
Батхуягийн Золзаяа /Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын Захирал/
Кристине Лийберкнехт/ ХБНГУ-ын Тюринген муж улсын Ерөнхий сайд асан, Тюринген муж улсын Ландтагийн гишүүн/
Загдхүүгийн Нарантуяа /МУ-ын УИХ-ын гишүүн/
8. ГЛОБАЛ ЗОРИЛТУУД БА ТЭДГЭЭРИЙН ХҮРЭЭН ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО
Беате Транкманн
/НҮБ-ын болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч/
9. ЧУУЛГАНЫ ХҮРЭЭН ДЭХ САНАЛ, ЗӨВЛӨМЖҮҮД
Хуягийн Номингэрэл /Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын УЗ-ийн дарга/
10. ТӨГСГӨЛ ҮГ
Др. Даниел Шмюкинг /Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч/