Asset Publisher

Дан нийтлэл

Улс төр & нийгэм – Дээж мэдлэг

нь Түмэнжаргал Жаргалсайxан

Товхимол

Монгол дахь Конрад-Аденауэр-Сан нийгмийн хөгжил, ардчиллын бэхжилтэд хувь нэмэр оруулах зорилготой ээлжит товхимлоо уншигчид, залуучуудын хүртээлд хүргэж байна.

Asset Publisher

эзлэх хувь

Монгол Улсын Үндсэн хууль, уг хуулиар буй болсон улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлт, төрийн тогтолцоо болон тус улсын гадаад бодлогын өөрчлөлттэй “Улс төр & нийгэм – Дээж мэдлэг”-ээр дамжуулан танилцаарай.

Эхний бүлгүүдэд Үндсэн хуулийн үзэл санаа, төрийн дээд байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааг дэлгэрэнгүй тайлбарласан. Үүн дээр суурилж ардчилсан нийгэм дэх улс төрийн оролцоо, иргэний нийгмийн байгууллагууд, тэдний үйл ажиллагааг дараагийн бүлэгт авч үзэв. Дараа нь, монголын нийгэм дэх эрх зүйн харилцаа, төрийн бодлогын талаарх өгүүллүүд багтаж буй. Ингэснээр уншигч та одоогийн монголын нийгмийн үндэс сууринаас эхлээд гол бүрдэл хэсгүүдийн талаарх ойлголтоо цэгцлэх, гүнзгийрүүлэх боломжтой юм. Товхимол дараах 7 бүлгээс бүрдэнэ.

  1. Монгол Улсын Үндсэн хууль
  2. Монгол Улсын төрийн дээд байгууллагууд
  3. Улс төрийн оролцоо, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд ба хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаарх танин мэдэхүйн ойлголт
  4. Нийгмийн хамгааллын улсын тухай үзэл баримтлал
  5. Монгол Улсын нийгмийн хамгаалал, түүний эрх зүйн зохицуулалт
  6. Олон улсын харилцаа олон өнгө, төрхтэй шинжлэх ухаан болох нь
  7. Монгол Улсын гадаад бодлого


Төслийн багт доктор, профессор А.Цанжид, доктор О.Хатанболд, доктор Б.Батхишиг, докторант Ц.Ганхуяг, докторант Ц.Баянмөнх болон судлаач Н.Соёлгэрэл нар хамтран ажиллалаа. Энэхүү товхимолд багтаж байгаа өгүүллүүдийн агуулга тэдгээрийг бичсэн эрдэмтдийн санаа бодол бөгөөд Конрад-Аденауэр-Сангийн байр суурийг төлөөлөхгүй болно.

Asset Publisher

холбоо барих хүн

Ганзаяа Сэнгээ

Ganzaya Sengee bild

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ

zaya.sengee@kas.de +976 11 31 91 35/36 +976 11 31 91 37

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher