Asset Publisher

Сургалт

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГЭМ УЛС ТӨРИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО”сэдэвт сургалт хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГЭМ, УЛС ТӨРИЙН ҮҮРЭГ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ

Asset Publisher

эзлэх хувь

Details

Конрад-Аденауэр-Сан (КАС) болон Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн идэвхи оролцоог өндөржүүлэх, тэдгээрийг чадавхижуулах чиглэлээр “Эмэгтэйчүүдийн нийгэм улс төрийн үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг 2015 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтанд 19 сумаас нийт 70 эмэгтэй хамрагдсан юм.

Сургалтын нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г. Ганболд, аймгийн Засаг даргын орлогч О. Батжаргал, КАС-гийн Суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг, Төслийн менежер С. Ганзаяа нар оролцож, Г. Ганболд сургалтын үйл ажиллагааг нээж үг хэлэв.

Сургалтын хүрээнд “Үндсэн хууль ба хүний эрх”, “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Эрүүл мэндээ хамгаалахад иргэн бидний үүрэг”, “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Хувь хүний алсын хараа ба зорилгоо тогтоох нь”, “Сонгогчийн боловсрол” зэрэг цогц мэдлэгийг бүсгүйчүүддээ олголоо.

Сургалтын үеэр сургалт, хөтөлбөрийн үнэлгээний талаар хэлэлцүүлэг хийсэн нь сургалтын чанарыг тодорхойлход хувь нэмэр болж байсан бөгөөд орон нутгийн эмэгтэйчүүддээ урам зориг, эрч хүч, итгэл үнэмшил хайрласан сургалт боллоо хэмээн оролцогчид дүгнэж байлаа.

Энэхүү хөтөлбөр амжилттай зохиогдоход гол хүчин болсон Т. Гончигдорж, Б. Туяацэцэг, Н. Рэгдэнгарав, Р. Дуламсүрэн, Ж. Энхтуяа, М. Мөнхсүрэн нарын хүндэт багш нартаа талархлаа илэрхийлье.

Asset Publisher

хуанли дээр нэмнэ үү

зохион байгуулагч

Өвөрхангай/Арвайхээр хот

Холбоо барих

Ганзаяа Сэнгээ

Ganzaya Sengee bild

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ

zaya.sengee@kas.de +976 11 31 91 35/36 +976 11 31 91 37
“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГЭМ УЛС ТӨРИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО” сэдэвт сургалт хэлэлцүүлгийн зохион байгуулагчид болон оролцогчид Konrad-Adenauer-Stiftung Mongolei
“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГЭМ УЛС ТӨРИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО” сэдэвт сургалт хэлэлцүүлгийн нээлт Konrad-Adenauer-Stiftung Mongolei
“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГЭМ УЛС ТӨРИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО” сэдэвт сургалт хэлэлцүүлгийн нээлт Konrad-Adenauer-Stiftung Mongolei