Форум
Details
Монгол улс нь газар нутгийнхаа зөвхөн гуравны нэгийг судалсан, эрдэс баялгийн ихэнх хэсэг нь огт хөндөгдөөгүй хэдий ч дэлхийд түүхий эдийн баялгийн нөөцөөрөө тэргүүлэх эхний 10 орны тоонд орж байгаа билээ. Германы эдийн засаг нь зөвхөн эрчим хүчний түүхий эдээс (нефть, байгалийн хий, нүүрс) хамааралтай бус харин металлын эрдсийн импортоос ихээхэн хамаааралтай юм. Монгол улсаас Герман руу гаргаж буй түүхий эд нь одоогоор маш бага хэмжээнд байна. Монголчуудын уул уурхайн салбараас олохоор хүсч буй асар их орлого нь Германы компаниудад сонирхолтой болж байгаагийн зэрэгцээ энэ зах зээлд оролцох боломжийг нэмэгдүүлж байгаа билээ. Монголын талаас Германы технологи болон хөрөнгө оруулалтыг ихээхэн сонирхож буйгаа байнга илэрхийлж ирсээр байна. Холбооны Засгийн Газар нь өөрийн Түүхий Эдийн шинэ стратеги болон 2011 оны 10-р сард Эрдэс баялаг, аж үйлдвэр, технологийн салбарт Монгол-Германы Засгийн Газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг үндэслэн Германы компаниудын оролцоотойгоор Монголын эрдэс баялгийн салбарыг дэмжих, тогтвортой хөгжүүлэх мөн Германы эрдэс баялгийн хангамжийг сайжруулахаар шинэ санал санаачлагуудыг гарган эхлэлийг тавихаар ажиллаж байна. Энэ асуудлаар улс төр, эдийн засгийн мэргэжилтэнгүүд харилцан санал бодлоо энэ Бага хурлаар солилцох юм.