Сургалт, мэдээллийн хөтөлбөр
Details
Конрад-Аденауэр Сангийн Суурин төлөөлөгчийн Газар үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан амжилттай явж буй Герман-монголын хамтын ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй юм.
Монгол-Германы Чуулган (МГЧ)-ыг 14 жилийн өмнө тухайн үеийн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Др. Проф. Роман Херцог, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П. Очирбатын хамтаар үүсгэн байгуулж байжээ.
Энэ жилийн 11 дэх удаагийн Монгол-Германы Чуулганд улс төр, шинжлэх ухааны салбарын сонгогдсон мэргэжилтнүүд "Нийгмийн баримжаат Зах зээлийн эдийн засаг vs Зах зээлийн эдийн засаг" сэдвээр хэлэлцэн, санал бодлоо солилцоно. Чуулганы хүндэт зочноор Конрад-Аденауэр Сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан ноён Вилхельм Штаудахер уригдан ирэх юм.