Сургалт
Details
Бидний зохион байгуулсан энэхүү сургалтанд Сонгуулийн тогтолцооны шинэчлэл, түүний улс төрийн намуудад хэрхэн нөлөөлөх тухай, Сонгуулийн саналыг автоматаар тоолох болон сонгуулийн ажиглагчдын үүрэг, сонгуулийн хэсгийн хороодыг хэрхэн байгуулах сэдвүүдээр ярилцсан юм.
Иргэний Зориг Ногоон Намын удирдлагууд буюу УИХ-ын гишүүн С. Оюун болон
Д. Энхбат нар сургалтанд хүрэлцэн ирж, өөрийн Намын болон Монголын улс төрд болж буй үйл явдлын талаарх шинэлэг мэдээ, мэдээллүүдийг оролцогчдод өгсөн юм. Энэ үеэр сонгуулийн шинэ систем, ялангуяа пропорциональ системийн орон даяарх саналыг хэрхэн тоолох талаар сонирхолтой хэлэлцүүлгүүд явагдлаа.
Конрад-Аденауэрын Сан нь тухайн семинарыг Иргэний Зориг Ногоон Намын Төв байгууллагатай хамтран зохион байгуулсан бөгөөд үүнд Улаанбаатарын 6 дүүрэг дэх Иргэний Зориг Ногоон Намын хороодын удирдлага, гишүүд оролцсон юм.
Иргэний Зориг болон Ногоон Намын нэгдэл Улсын Дээд Шүүхэд зөвшөөрөгдөн бүртгэгдсэн нь намын гишүүдийн талархлыг хүлээсэн хэрэг байв.