Сургалт
Details
Семинарын зорилго нь орон нутгийн шийдвэр гаргагч нарыг чадавхижуулах, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлдэг, хариуцлага хүлээдэг чадварт суралцуулахад чиглэсэн.
Семинарт МНУХолбооны дэд тэргүүн Г. Маналжав, УЗ-ийн гишүүн Ц. Баасанжав сургагч багш О. Тунгалаг, ажлын албаны дарга П. Янжинлхам, Удирдлагын Академийн багш С. Нармандах, Хан-Уул дүүргийн Иргэний оролцооны хэлтсийн дарга Б. Хандсүрэн, судлаач Д. Наранзул болон Сангийн яамны мэргэжилтэн Н. Сансармаа нар илтгэл тавив. Арга хэмжээнд Төв аймгийн 15 сумын 48 багийн ИНХ-ын төлөөлөгчид болох 50 гаруй хүн оролцлоо.