Арга хэмжээний мэдээ
МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Конрад-Аденауэр-Сан хамтран Монгол Улсын төрийн байгуулал дахь засаглалын институтын талаар буюу төрийн эрх мэдлийн хувиарилалтын тулгамдсан асуудлуудаар ахисан түвшиний судалгаа хийхээр судлаачдыг сонгон шалгаруулж энэ жилийн эхний нээлттэй хэлэлцүүлгээ эрдэмтэн судлаачдын дунд 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн үеэр КАС-гийн Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Др. Петер Хефеле, шалгаруулалтаар сонгогдсон судлаач, эрдэмтэд үндсэн хуулийн зарчим, төрийн эрх мэдэл хувиарилалт, засаглалын институцын тулгамдсан асууудлаар санал асуулга явуулан, хэлэлцүүлэг өрнүүлж, дэвшүүлсэн тодорхой сэдвүүд дээр санал нэгдсэн үр дүнтэй хэлэлцүүлэг зохиогдлоо.