Asset Publisher

Улс орнуудын тухай тайлан

ACSS 2023: Монгол Улсын аюулгүй байдал ба гадаад бодлого

Ардчиллыг бэхжүүлэх алхам гадаад харилцаа, аюулгүй байдлын талбарт.

Аюулгүй байдал судлалын аxисан түвшний сургалт 2023

Asset Publisher

Тогтвортой байдлын эрэлд

1990 оноос хойш ардчилалд шилжиж, нээлттэй орон зайд нэвтэрсэн Монгол Улс олон чиглэлд туршлага хуримтлуулж байна. Дэлхийд нээлттэй болохтой зэрэгцэн дотоод болон гадаад нөхцөл байдал тасралтгүй өөрчлөгдөж буйтай холбоотойгоор монголын төр өмнөх уламжлал, хуучин арга барилаа шинэчлэн хөгжүүлэх сорилттой тулж ажилласаар байгаа юм. Энэ дундаас гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого идэвхтэй өөрчлөгдөж байгааг онцлох нь зүйтэй.

Тогтворгүй байдлын нэг шалтгаан

Дээр дурдсан гадаад харилцааны бодлого тогтворжих, соёл төлөвших явцад тулгарч буй сорилтын гол эх үүсвэрийг засгийн газрын насжилттай холбож тайлбарлах боломжтой. Монгол Улс сүүлийн 32 жилд 15 Засгийн газрын нүүр үзсэн. Засгийн газрын насжилт дунджаар хоёр жил байгаа нь төрийн бодлого тогтвортой үргэлжлэхэд дараах байдлаар нөлөөлдөг. Тухайлбал, сонгуулийн дараа яам, төрийн байгууллагуудын удирдлага, боловсон хүчний бүтцэд өөрчлөлт орно. Улмаар байгууллагын дотоод үйл ажиллагаа төдийгүй байгууллага хоорондын хамтын ажиллагаа зогсонги байдалд орох, зарим төсөл хөтөлбөр зогсоход хүрдэг байна.

Хамгийн сүүлд 2022 оны 1 дүгээр сард Засгийн газар хоёр шинэ яам байгуулж, үйл ажиллагаагаа тэлсэн юм. Энэхүү үйл явдлаас нэг жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намын нэр дэвшигч ялснаар 2009 оноос хойш үргэлжилсэн Ардчилсан намын ялалтыг зогсоосон. Ингэснээр Ерөнхийлөгчийн тэргүүлдэг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Зэвсэгт хүчний жанжин штаб болон гадаад харилцаа, аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны институтад өөрчлөлт орж эхэлснийг дурдах нь зүйтэй.

Хуучин бас шинэ сорилтууд

Монголын гадаад харилцааны орон зайд бас нэгэн практикийн алдаа давтагдах болсон гэж судлаачид үздэг. Зарим яам, төрийн байгууллагууд улс орныхоо гадаад бодлогыг уялдаа холбоогүй тайлбарлаж, түнш улс, байгууллагуудтай бие даан харилцсан тохиолдлуудыг энд дурдаж болно. Гадаад бодлогын нэгдсэн байдалд сөрөг нөлөө үзүүлж, улмаар улс үндэстэн хооронд болон дотоодод төөрөгдөл үүсгэдэг энэ асуудлын зохицуулалт одоо ч үгүйлэгдэж байна. Энэ бүхнээс дүгнэхэд нэгдсэн зохицуулалт, хамтын ажиллагаа болон ойлголцлыг сайжруулах алхам шаардлагатай ажээ. 

Advanced Course on Security Studies 2023

Монгол даxь Конрад-Аденауэр-Сан Үндэсний Аюулгүй Байдал Судлалын Хүрээлэнтэй xамтран Аюулгүй байдал судлалын аxисан түвшний сургалтыг зоxион байгууллаа. Уг сургалтад бодлого боловсруулах, практик хэрэгжилтийн асуудал эрхэлдэг төрийн албан xаагчдыг xамруулсан юм. Оролцогчид маань хоёр хөрш улстай харилцах гадаад бодлогын уламжлал, соёл болон орчин цагт тулгамдаж буй асуудлуудын талаар мэргэжилтнүүдийн сургалтад хамрагдаад зогсоxгүй xоорондоо идэвхтэй xэлэлцүүлэг өрнүүлж сургалт амжилттай өндөрлөлөө.

эзлэх хувь

Asset Publisher

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher