Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

Ардчиллын III чуулган

Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академи, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран Монгол улсад ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр “Ардчиллын бага хурал”-ыг зохион байгуулж ирлээ. Уг бага хурлыг анх 2015 онд “Ардчилалд иргэдийн идэвхи, оролцоо чухал болох нь” сэдвээр, 2016 онд "Монгол улс сонгуулийн жилд" сэдвээр тус тус зохион байгуулсан юм.

Asset Publisher

эзлэх хувь

Энэ жил уг бага хурлыг чуулганы хэлбэрээр өргөжүүлэн зохион байгуулж, онлайн бүртгэл хийж, сонирхсон хүмүүсийг өргөнөөр оролцуулан 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр "Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” сэдвээр зохион байгуулагдлаа.

Ардчилсан нийгэмд чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл нь иргэдийн үзэл бодол төлөвших, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийгэмд олон ургалч үзэл төлөвших, улс төрийн болон захиргааны бүхий л түвшинд шийдвэр гаргахад оролцох, хяналт тавих, гаргасан шийдвэрийг олон нийтэд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, ялангуяа хэвлэлийн эрх чөлөө нь ардчилсан нийгмийн салшгүй нэг хэсэг учраас энэ жилийн чуулганаар гадаадын мэргэжилтэн, монголын мэргэжлийн байгууллагууд, иргэд, сонирхогчдын төлөөллийг оролцуулан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Уг чуулганы нээлтэд ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стефан Дүппэл, Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч доктор Даниел Шмюкинг, Удирдлагын академийн захирал, доктор, профессор С.Зүльфикар нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.

Чуулганаар УИХ-ын гишүүн Л.Болд “Ардчилалд хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэх нь”, ХБНГУ-ын Христийн Ардчилсан Холбоо Намын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, др. проф. Дагмар Шипански “Хэвлэл мэдээлэлд итгэх иргэдийн итгэл”, Сант Марал Сангийн захирал Л.Сумати “Монголчуудын хэвлэл мэдээлэлд хандах хандлага”, Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Монголд хэвлэл мэдээллийг хэн эзэмшдэг вэ?” сэдвүүдээр илтгэл тавьж, “Үндэсний Олон нийтийн радио, телевизийн ардчилалд гүйцэтгэх үүрэг”, “Сэтгүүл зүйн цаашдын чиг хандлага: Сошиал Медиа/Эрэн сурвалжлах сэтгүүл зүй” сэдвээр удаагийн панел хэлэлцүүлгүүдийг хийлээ.

Чуулганд төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцсоноос гадна их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн бус байгууллагууд, мөн уг асуудлыг сонирхсон иргэд идэвхитэй оролцож өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг чуулганд нийтдээ 200 гаруй хүн оролцож, залуучууд хэлэлцүүлэгт идэвхитэй оролцсон чуулган боллоо.

Чуулганы үеэр тавигдсан илтгэлүүдийг толилуулж байна. (Баруун дээд хэсэгт байрлуулсныг татаж авна уу.)

Хариуцсан хөтөлбөрийн менежер:

Сэнгээгийн ГАНЗАЯА

Утас: +976 11 319 135/136

Цахим хаяг: Zaya.Sengee@kas.de

Asset Publisher

Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг Ардчиллын III чуулганы үеэр
Ардчиллын III чуулганы хүндэт зочин, ХБНГУ-ын Христийн Ардчилсан Холбоо Намын Удирдах Зөвлөлийн гишүүн Др. проф. Дагмар Шипански, Чуулганыг хөтлөн явуулсан Др. проф. Шайрийн Батсүх
УИХ-ын гишүүн Лувсанвандангийн Болд Ардчиллын III чуулганы үеэр
Ардчиллын III чуулганы оролцогчид

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher