Арга хэмжээний мэдээ
"ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ" хөтөлбөрийн оролцогчид, зохион байгуулагчид болон хамтран ажиллагсад
Нээлтийн арга хэмжээний үеэр КАС-гийн суурин төлөөлөгч Др. Даниель Шмюкинг тус сангийн талаар товч танилцуулга хүргэв
“ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” хөтөлбөрийн оролцогчид
УИХ гишүүн хатагтай Ц. Оюунгэрэл хөтөлбөрийн оролцогчидтой өөрийн манлайллын туршлагаас хуваалцлаа
Олон нийтэд нээлттэйгээр зарлагдсан уг хөтөлбөрт нийт 400 орчим эмэгтэйчүүд материалаа илгээсэн бөгөөд тэднээс 58 нь ярилцлагын шатанд шалгарч, эцэст нь хөтөлбөрт оролцох 21 шилдэг оролцогч ийнхүү тодорлоо.
15 долоо хоногийн турш үргэлжлэх уг хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуу манлайлагч эмэгтэйчүүд маань ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдлын асуудлуудаар салбар тус бүрийн манлайлагчидтай уулзан хэлэлцүүлэг өрнүүлж, манлайлагчид шаардагдах ур чадварууд, баримтлах ёс суртахууны талаар онол практик хосолсон семинар, воркшопуудад оролцож, салбар хоорондын хамтын ажиллагааны боломж бололцоог эрэлхийлэн, хөтөлбөрийн төгсгөлд өөрсдийн манлайллын ажлын төлөвлөгөөг боловсруулсан байх юм. Залуу манлайлагч 21 эмэгтэйдээ амжилт хүсье!