Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

АРДЧИЛАЛД ИРГЭДИЙН ИДЭВХИ, ОРОЛЦОО ЧУХАЛ БОЛОХ НЬ

Aktive Bürgerbeteiligung in der Demokratie

“Ардчилалд ардчилсан үзэлтнүүд хэрэгтэй” гэсэн Конрад-Аденауэр-Сангийн 2015 оны уриан дор улс төрийн оролцооны чиглэлээр томоохон эрдэм шинжилгээний хурал Монгол улсын Удирдлагын академи дээр зохион байгуулагдлаа. Ирээдүйн энэ чухал сэдвийг тус хуралд илтгэл тавьсан илтгэгчид олон талаас нь авч үзэж хэлэлцүүлсэн. Тодруулбал, эмэгтэйчүүд болон залуучуудын оролцоо, орон нутгийн түвшин дэх иргэдийн оролцооны ач холбогдол, өөрийнхөө түүхийг үнэлж дүгнэх нь чухал болох талаар ярьсан юм.Мөн эдгээр сэдвүүдийн хүрээнд хуралд оролцсон 140-өөд оролцогчдын дунд маш идэвхитэй хэлэлцүүлэг өрнөлөө.

Asset Publisher

эзлэх хувь

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч доктор Даниел Шмюкинг, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн нар нээж үг хэллээ. Доктор Шмюкинг нээлтийн үгэндээ Монголын ардчилалд оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм. Тэрээр цааш хэлэхдээ: “Монгол улсыг системийн өөрчлөлтийн дараагаар ардчиллын замд амжилттай орсон гэж үздэг. Харин одоо түүнийг хүндээ хүргэхэд илүү их анхаарах цаг болжээ. Ардчиллын хөгжилд хүн бүрийн хүчин чармайлт чухал байдаг. Иргэдийн идэвхитэй оролцооны тусламжтайгаар л “Хяналт, эрх мэдлийн тэнцвэр”-тэй илүү сайн тогтолцоо бий болно. Энэ бүхэн бол ардчиллыг цааш нь хөгжүүлэх, тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ” гэлээ. Мөн Элчин сайд Тийдеманн ХБНГУ-д иргэдийн оролцоо хэрхэн зохион байгуулагддаг, ардчилсан нийгэмд идэвхитэй оролцдог иргэний нийгэм ямар ач холбогдолтой байдаг талаар дэлгэрэнгүй ярьсан юм.

Улс төрийн бүх бодлого орон нутгаас эхтэй

Удирдлагын академийн дэд захирал доктор, профессор Ш. Батсүх ярианыхаа эхэнд ардчилалд орон нутгийн оролцоо чухал болохыг дурдаад орон нутаг дахь иргэдийн оролцооны асуудлаар хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулсан юм. Судалгаанаас үзэхэд ялангуяа залуучууд, малчдын оролцоо хангалтгүй байгаа нь харагдсан. Төгсгөлд нь энэ байдлыг хэрхэн сайжруулах тухай ярилцлаа.

Өнгөрсөн үеэс суралцах нь

Коммунист дэглэмийн үед улс төрийн хэлмэгдэлд өртөж байсан нэгэн илтгэгч өөрийнхөө түүхэн сургамжаас ярьсан юм. Монголын улс төрийн хэлмэгдэгсэдийн холбооны тэргүүн Д. Цогтбаатар өнөөгийн ардчилалд өнгөрсөн үеэ үнэлж дүгнэхийн ач холбогдлын талаар бага хуралд оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлсэн. Өөрийнхөө түүхийг мэдэж байж л ирээдүйдээ сургамжтай байх болно. Өнгөрсөн үеийнхээ алдааг мэддэг хүн л ирээдүйд түүнээс сэргийлж чадна гэж тэрээр онцлон хэлсэн юм

Залуучуудын оролцоог сайжруулах нь

“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Х. Номингэрэл залуучуудын оролцооны ач холбогдлын талаар ярилаа. Ардчилал ялангуяа залуу хүмүүст боломж олгож, тэднийг аливаа асуудалд татан оролцуулж байх хэрэгтэй. Монгол бол залуучуудын орон юм. Харамсалтай нь УИХ-ын бүрэлдэхүүнд энэ нь тусгалаа олохгүй байна. Тийм учраас залуучуудын оролцоог сайжруулах хэрэгтэй гэж үзэж буйгаа Х.Номингэрэл илэрхийлж байлаа.

Эрчүүдэд тогтсон сэтгэлгээний хэв загварыг хүлээн зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн, Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц. Оюунгэрэл ардчилал дахь эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудлаар ярьлаа. Тэрээр Монголд эмэгтэйчүүдийг ердийн амьдралд ч ялгаварлан гадуурхдаг тухай мэдээллээ. Сайд байхдаа тэр үүнийг илүү их мэдэрсэн тухайгаа өгүүлсэн юм. Тэрээр эмэгтэйчүүд, эрчүүдийн сэтгэлгээний тогтсон хэв загварт орж гадуурхагдахгүй байхыг зөвлөж байлаа. Эмэгтэйчүүд эрчүүдийн энэ тогтсон хэв загварыг өөрсдийнхөө үг, үйлдлээр зориуд зогсоох хэрэгтэй.

Профессор Ш. Батсүх бага хурлыг хааж хэлэхдээ сонирхолтой санаанууд дэвшүүлсэн илтгэгчдэд болон үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн оролцогчдод талархал илэрхийлээд эрдэм шинжилгээний бага хурлын тодорхой үр дүнг нэгтгэн хэвлэж олон нийтэд түгээх болно гэлээ.

Asset Publisher

Konferenz Demokratie lebt vom Mitmachen Eigenes Foto

comment-portlet

Asset Publisher