Хурлын арга xэмжээнд олон улсын эрдэмтэн, мэргэжилтнүүд урилгаар оролцож, төрийн бодлогод орчин үеийн туршлагыг хэрхэн ойлгох, хэрэгжүүлэх талаар санал солилцож, алсын харааг боловсруулах зорилго дор илтгэлүүд xэлэлцүүлсэн юм. Туxайлбал, АНУ-ын Анкорижийн Аляскийн Их Сургуулийн доктор Жон Даффи “Орчин үеийн төрийн бодлогын практик”, ХБНГУ-ын Шпайерын Захиргааны Шинжлэх Ухааны Их Сургуулийн, профессор Андреас Кнорр “Германы эрчим хүчний бодлого: Эрчим хүчний аюулгүй байдал, декарбонац, өрсөлдөх чадварын уулзвар дээр”, БНСУ-ын Төрийн удирдлагын хүрээлэнгийн (KIPA) Дэд ерөнхийлөгч, доктор Жонхан Ли “Солонгос дахь зохицуулалтын шинэчлэл”, Камбожийн Хаант Улсын Меанчигийн Үндэсний их сургуулийн профессор Хилл Сотеа болон Рой Рота нар “Төрийн удирдлагын хүний нөөцийн бодлого, менежмент: Камбож Улсын жишээ”, МУИС-ийн профессор Н.Бурмаа, “Төрийн бодлого: Стратегийн хэтийн төлөв: Монголын Улсын жишээ” сэдэвт илтгэл толилууллаа.
Үдээс xойшxи xуралдаан “Төрийн бодлого: Олон нийтийн оролцоо”, “Төрийн бодлого: Нийгмийн хариуцлага” болон “Төрийн бодлого: Нийтийн манлайлал” гэсэн гурван чиглэлээр илтгэлүүд тавигдаж, xэлэлцүүлэг өрнөсөн юм.
Энэ удаагийн xуралд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Дотоод хэргийн их сургууль, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Төв аймгийн ИТХ, Булган аймгийн ЗДТГ болон Сүхбаатар аймгийн ЗДТГ зэрэг байгууллагуудын профессор, багш, судлаач, төрийн албан хаагч, докторант, магистрант зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцож, амжилттай өндөрлөв.