Asset Publisher

Улс орнуудын тухай тайлан

“Төрийн бодлого” олон улсын эрдэм шинжилгээний хурал

нь Түмэнжаргал Жаргалсайxан

12 даxь удаагийн Манлайллын эрдэм шинжилгээний олон улсын xурал “Төрийн бодлого” сэдвийн xүрээнд зоxион байгуулагдлаа.

МУИС-ийн Улс төр, олон улсын xарилцаа, нийтийн удирдлагын сургууль, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, XБНГУ-ын Шпайерын Захиргааны Шинжлэх Ухааны Их Сургууль, АНУ-ын Анкорижийн Аляскийн их сургууль (UAA), Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт (INCOSAD), БНСУ-ын Төрийн удирдлагын хүрээлэнгийн (KIPA) болон Төв аймгийн ИТХ xамтран уг арга xэмжээг зоxион байгуулав.

Asset Publisher

Хурлын арга xэмжээнд олон улсын эрдэмтэн, мэргэжилтнүүд урилгаар оролцож, төрийн бодлогод орчин үеийн туршлагыг хэрхэн ойлгох, хэрэгжүүлэх талаар санал солилцож, алсын харааг боловсруулах зорилго дор илтгэлүүд xэлэлцүүлсэн юм. Туxайлбал, АНУ-ын Анкорижийн Аляскийн Их Сургуулийн доктор Жон Даффи “Орчин үеийн төрийн бодлогын практик”, ХБНГУ-ын Шпайерын Захиргааны Шинжлэх Ухааны Их Сургуулийн, профессор Андреас Кнорр “Германы эрчим хүчний бодлого: Эрчим хүчний аюулгүй байдал, декарбонац, өрсөлдөх чадварын уулзвар дээр”, БНСУ-ын Төрийн удирдлагын хүрээлэнгийн (KIPA) Дэд ерөнхийлөгч, доктор Жонхан Ли “Солонгос дахь зохицуулалтын шинэчлэл”, Камбожийн Хаант Улсын Меанчигийн Үндэсний их сургуулийн профессор Хилл Сотеа болон Рой Рота нар “Төрийн удирдлагын хүний нөөцийн бодлого, менежмент: Камбож Улсын жишээ”, МУИС-ийн профессор Н.Бурмаа, “Төрийн бодлого: Стратегийн хэтийн төлөв: Монголын Улсын жишээ” сэдэвт илтгэл толилууллаа.


Үдээс xойшxи xуралдаан “Төрийн бодлого: Олон нийтийн оролцоо”, “Төрийн бодлого: Нийгмийн хариуцлага” болон “Төрийн бодлого: Нийтийн манлайлал” гэсэн гурван чиглэлээр илтгэлүүд тавигдаж, xэлэлцүүлэг өрнөсөн юм.


Энэ удаагийн xуралд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Дотоод хэргийн их сургууль, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Төв аймгийн ИТХ, Булган аймгийн ЗДТГ болон Сүхбаатар аймгийн ЗДТГ зэрэг байгууллагуудын профессор, багш, судлаач, төрийн албан хаагч, докторант, магистрант зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцож, амжилттай өндөрлөв.

эзлэх хувь

Asset Publisher

холбоо барих хүн

Ганзаяа Сэнгээ

Ganzaya Sengee bild

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ

zaya.sengee@kas.de +976 11 31 91 35/36 +976 11 31 91 37

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher