Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

КАС-ийн Улс Төрийн Залуу Манлайлагчдын Хөтөлбөр 2018

Улс төрийн залуу боловсрон хүчнийг бэлтгэх сургалт

Монгол орны өнцөг булан бүрээс шилдэг 21 залуу улс төрчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, тэднийг ардчиллын талаарх мэдлэг бэхжүүлэх хөтөлбөрт хамрууллаа. Цахим болон танхимын сургалтаас бүрдэх "КАС-ийн Улс Төрийн Залуу Манлайлагчдын Хөтөлбөр" нь 2018.08.14-24-ний хооронд гурав дахь жилдээ хэрэгжлээ.

Asset Publisher

эзлэх хувь

Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын нэг чухал зорилго нь залуу улс төрчдийг дэмжих, тэднийг улс орныхоо улс төрийн шийдвэр гаргах түвшинд хариуцлагатайгаар ажиллахад нь бэлтгэх юм. Залуу улс төрчдийг дэмжих нь аливаа улс орны өнөө цагт төдийгүй ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт гэж бид үздэг.

Энэ хүрээнд бид 2018.08.14-24-ний хооронд гурав дахь жилдээ "КАС-ийн Улс Төрийн Залуу Манлайлагчдын Хөтөлбөр"-ийг хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтын хүрээнд Монгол орны өнцөг булан бүрээс шилдэг 21 залуу улс төрчийг шалгаруулж, хүний эрх, засаглал, эдийн засаг, улс төрийн намууд болон ардчилалтай холбогдох бусад гол сэдвүүдийн хүрээнд мэдлэг бэхжүүлэх сургалтад хамрууллаа.

Asset Publisher

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher