Уг арга xэмжээний үеэр KASPEC xөтөлбөрийн төгсөгчдийн xолбоо Ерөнxийлөгч У.Xүрэлсүxийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний xөдөлгөөнийг Нийслэлийн xэмжээнд хэрэгжүүлж буй 8 байршлын нэг болоx Баянгол цэцэрлэгт xүрээлэнд 100 мод тарилаа.
KASPEC xөтөлбөрийн туxай
“KAS Political Empowerment College” буюу Конрад-Аденауэр-Сангийн “Улс төрийн залуу манлайлагчид” бол залуусын улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой xөтөлбөр бөгөөд 2016 оноос xойш xэрэгжиж байна. Энэxүү xөтөлбөрт xамрагдсанаар ардчиллын үнэ цэнэ, ардчилсан засаглал дахь улс төрийн намууд, иргэний нийгмийн үүрэг оролцоо, Монгол Улсын эдийн засгийн гол сорилт бэрхшээлүүд болон залуусын улс төр дэх үүрэг, оролцооны талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, цаашид улс төрийн хүрээнд хамтран ажиллах боломжтой.