Арга хэмжээний мэдээ
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, ХБНГУ-ын Конрад Аденауэр Сан хамтран Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо 2016 оны 04-р сарын 25-нд зохион байгууллаа.
КАС-ийн Суурин төлөөлөгч доктор Даниел Шмюкинг, УИХ-ын дэд дарга, ЦАУЗБУК-ийн дарга Л. Цог, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Герхард Тийдеманн нар нээж үг хэллээ.
Конрад-Аденауэр-Сангийн Суурин төлөөлөгч Др.Даниел Шмюкинг хурлыг нээж үх хэлэхдээ Монголд ардчиллыг цааш нь амжилттай бэхжүүлэх нь чухал юм. Сүүлийн үед эдийн засгийн хүндрэлээс үүдэн нэг хүний хүчтэй гар хэрэгтэй байна хэмээн диктатур дэглэм рүү чиглэж байгаа нь хүсэх зүйл биш хэмээн онцолсон юм.
Хуралд урилгаар ХБНГУ-ын Берлин-Хөэншөнхаузен хэлмэгдэгсдийг хүндэтгэх, дургсгалын газрын захирал Др. Хубертус Кнабе “БНАГУ дахь улс төрийн хэлмэгдүүлэлтэд өнөөгийн ХБНГУ-аас өгч буй дүн шинжилгээ сэдвээр илтгэл тавьсан бол ЦАУЗБУК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Д. Дамбасүрэн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах талаар төрөөс авч буй арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хүргэлээ. МУ-ын төрийн соёрхолт, доктор ШУА-ийн ОУСХ-ийн ЭША О. Батсайхан Монголд гарсан улс төрийн хэлмэгдлийн талаар судалгаанд суурилсан дүгнэлт, илтгэл тавьсанд олон нийт өндөр сэтгэгдэлтэй байлаа.
150 гаруй хүний оролцоотой тус хурлаар Монгол болон Герман улс дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн цагаатгал, цаашид хийгдэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж, хоёр орны түүхийг харьцуулан туршлага солилцоо.