Уг эрдэм шинжилгээний бага хуралд Монгол, Герман хоёр улсын эрдэмтэн судлаачид оролцож, Монгол Улсын „гуравдагч хөрш“-ийн бодлогын алдаа, оноог шүүн дэнсэлсэн билээ. Ялангуяа ХБНГУ-ын Улс төр, цэргийн нийгэмлэгийн тэргүүн, хурандаа Ральф Тийлэ-гийн Монгол Улсын „гуравдагч хөрш“-ийн бодлогын тухай болон Европын Холбооны стандартыг хэрэгжүүлсэн туршлагын талаарх илтгэлүүд оролцогчдын сонирхлыг татав.