Арга хэмжээний мэдээ
Ийм ч үүднээс Конрад-Аденауэр-Сан, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Монголын парламентын сэтгүүлчдийн холбоо болон Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв хамтран парламентын сэтгүүлчдэд зориулан 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд УЛС ТӨР ба СЭТГҮҮЛ ЗҮЙ сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь парламент, парламентат ёсны талаархи ойлголтыг сайжруулж, парламентын сэтгүүлчдийн ардчилалд гүйцэтгэх үүргийг илүү тодотгох юм. Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын
Сургалтаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрдэмтэн багш нар уригдан оролцож "Үндсэн хуульт ёс", "Парламентын гуравдмал шинж", "Улс төрийн сэтгүүл зүйн онцлог" зэрэг парламентын сэтгүүлчдэд тухайлан боловсруулсан хөтөлбөрийг улс төрийн диалог, хэлэлцүүлэг зэрэг сонирхолтой хэлбэрээр хүргэж, Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн сэтгүүлчид сэтгүүл зүйн орчин цагийн чиг хандлагуудаас танилцуулж парламентын ажлын ерөнхий ойлголт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгдэж буй парламентын мэдээний мэргэжлийн урч чадварыг гүнгийрүүлэхэд чиглэгдлээ.
КАС-ийн эрхэм зорилго
Монгол дахь Конрад-Аденауэр-Сан нь олон төсөл, хөтөлбөрүүдээрээ дамжуулан Монгол Улсад чөлөөт, бие даасан хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг хангах, мэргэжлийн сэтгүүл зүйн хөгжлийг дэмжихэд анхаарч ажилладаг билээ. КАС нь 2017 оноос Монгол Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран КАС-ийн нэрэмжит сэтгүүл зүйн эрчимжүүлсэн, зургаан сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрийг мэргэжлийн сэтгүүл зүйн чиг хандлагад суурилсан агуулгатайгаар хэрэгжүүлж байна.