Арга хэмжээний мэдээ
Ярилцлагад Саарланд муж улсын Хууль зүй, Европын Холбооны асуудал эрхэлсэн яамны Төрийн нарийн бичгийн дарга Роланд Тайсаар ахлуулсан төлөөлгчдийн бүрэлдэхүүн болох Саарланд муж улсын Христийн Ардчилсан Холбоо Намын (ХАХН) парламентын бүлгийн дарга Штефан Тийлен болон тус муж улсын ХАХН-ын хэвлэлийн төлөлөгч Марк Спайхер нар оролцлоо.
ХБНГУ-ын төрийн мэргэшсэн албан хаагч болон Монгол Улсын эрдэмтэн судлаачдын дунд төрийн байгууллын хувьд Засгийн газар болон Ерөнхийлөгчийн институт хоорондын ажлын уялдаа холбоо, эрх үүрэг, хариуцлага болон Засгийн газрын зүгээс хүний эрхийн хэм хэмжээг хэрхэн хангах бололцоотой байдаг мөн түүнчлэн МУ-ын засаглалын тогтолцоо, шинэчлэлийн талаар яриа, хэлэлцүүлэг өрнөсөн бол уулзалтын дараагийн хэсэгт Монгол Улс болон ХБНГУ-ын улс төрийн тогтолцооны онцлог, түүний давуу талуудыг нарийвчлан ярилцлаа.
Үүнд зөвлөлийн талаас онцлон сонирхсон асуудал нь Холбооны болон муж улсуудын засаглал түүний тогтолцоо хэрхэн хэрэгждэг талаар ярилцаж, Герман улсын намуудын төлөвшил түүнээс улбаатай тогтвортой засаглалыг бий болгосон түүхээс сонирхож байлаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд төрийн байгууллын Үндсэн хуулийн эрх зүйн орчны талаар хэлэлцлээ.
МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Конрад-Аденауэр-Сангийн хамтран хэрэгжүүлж буй "Төрийн байгуулал дахь засаглалын институт" сэдэвт эрдэм шинжилгээний судалгаа нь төрийн байгууллын оновчтой тогтолцоо, эрх мэдлийн хувиарилалт түүний тэнцвэрийг хангахад чиглэсэн бөгөөд судалгааны үр дүнд зөвлөмж боловсруулан гаргахаар ажиллаж байна.