Арга хэмжээний мэдээ
Улаанбаатар хотоос 50 километрт байрлах Төв аймгийн нутаг дээр Ардчилсан намын бүсийн 6 дугаар чуулган зохион байгуулагдав. Уг чуулганд Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар зочноор оролцсон бөгөөд тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Йоханн Фурманн чуулганы үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын Парламентын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, АН-ын нийслэлийн дарга Д.Баттулга болон АН-ын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нартай уулзлаа.
Эдгээр бүсийн чуулгануудын гол зорилго нь намын гишүүд, дэмжигчидтэйгээ харилцаа холбоогоо нягтаршуулах, түүнчлэн намын бодлого, агуулгыг улам бэхжүүлэх хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм.